Ерөнхийлөгчийн мэндчилгээнд юу нуугдав!

Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн мэндчилгээнд юу нуугдав!

Ерөнхийлөгчийн мэндчилгээнд юу нуугдав!

Шинэ хуучин оны зааг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Он солигдох торгон мөчид Ерөнхийлөгчийн  хэлсэн “жижигхэн” мэндчилгээнд том санаа агуулагдаж байгааг олж сонсоход тийм ч төвөгтэй биш байлаа.

Ерөнхийлөгчийн мэндчилгээний гол агуулга ердөө гуравхан өгүүлбэрт нь багтаж буй. Тодруулбал, “2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно. Бидэнд аугаа гайхамшигт өвөг дээдсийн оюун ухаан, зориг тэвчээр, авхаалж самбаа, бяр чадал бий” гэсэн үг. Эндээс Ерөнхийлөгчийн онцолсон эрс шинэчлэл юу байх вэ гэсэн асуулт тавигдаж буй. Намрын чуулганы нээлтээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн бөгөөд үүний дараахан Ерөнхийлөгчийн засаглал Монгол хэрэгтэй гэх пи-ар нэг хэсэгтээ л сэвэгдсэн. Парламентын спикерээр ажиллаж байсан Тамгын газрынх нь дарга хүртэл иймэрхүү ярилцлага хэвлэлд өгч байв. 

Өдгөө Төрийн тэргүүний хэлсэн “эрс шинэчлэл”-ийн цаадах гол зорилго нь  авторитари  уу эсвэл тоталитар дэглэм уу гэсэн асуулт тавихад хүргэж байна. Цаашлаад “иргэн бүр баялгийн эзэн байх болно” гэсэн сануулга нь хууль бусаар бусдын хөрөнгийг төр хүчээр булааж авах тухай яриа биш байгаа гэсэн болгоомжлол төрүүлэхэд хүргэж байна.

Тэрбээр мэндчилгээнийхээ эхэнд “Улиран одож буй 2018 онд бид улс төр-эдийн засгийн амаргүй сорилт, шалгуурыг даван туулж, итгэлцэл, эв нэгдлээ бататгасан жил боллоо” гэдгийг онцолсон. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын эв нэгдлийн тэргүүн. Төрийн тэргүүний хэлээд байгаа шиг эв нэгдэл чухамдаа Монголын төрд алга байгааг хэн ч олж харахаар тодорхой байгаа. Харин ч хамгийн эв нэгдэлгүй жил гэвэл өнгөрсөн 2018 оныг хэлнэ.

Богинохон мэндчилгээндээ багтаасан “эрс шинэлэл” гэх гоёчилсон үгний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч хүссэн эрх мэдэлдээ хүрэх санаа зорилгоо хэлсэн юм биш байгаа даа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж