Хүн шиг хоёр хѳлѳѳрѳѳ алхдаг пудэль хав нохойны бичлэг интернетэд тавигдсан хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байна. Хятадын Chengdu хотод байдаг энэхүү хав нь тухайн бичлэгэнд ягаан ѳнгийн цамц, цэнхэр ѳнгийн юбка ѳмссѳн байсан төдийгүй цүнх үүрэн алхаж байгаагаар гардаг байна. Хүн шиг алхдаг нохойг ойр орчмын хүмүүс гайхан харж байжээ. Пудэль хавын эзэн 43 настай Zu Tai нь нохойгоо хүн шиг алхуулдаг болгохын тулд хоёр сар сургасан байна.
Б.БИЛГЭЭ
Эх сурвалж: insight.co.kr