Төрийн гурван өндөрлөг уулзсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Төрийн гурван өндөрлөг уулзсан уу?

Төрийн гурван өндөрлөг уулзсан уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдөр /2018.12.31/ уулзсан гэх мэдээлэл байна. Уулзалт УИХ-ын даргын өрөөнд болж, 40 орчим минут үргэлжилсэн гэж эх сурвалж хэлэв.

Гэвч Ерөнхий сайдын ажлын албанаас энэхүү мэдээллийг үгүйсгэж, уулзалт болоогүй гэж мэдээлсэн юм.

Төрийн өндөрлөгүүд гурвуулаа уулзах тохиолдол ховор. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарлагдвал төрийн гурван өндөрлөг оролцдог. Харин энэ удаад аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарлагдаагүй үед тэр дундаа УИХ-ын даргын өрөөнд гурвуул уулзсан нь үнэн бол улс төрд үүссэн дажныг намжаах оролдлого уу, эсвэл өөр шалтгаан байв уу гэдэг нь анхаарал татаж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж