“ӨӨРӨӨС ЭХЛЭХ АМЬДРАЛ” номыг олон нийтийн газар уншиж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

“ӨӨРӨӨС ЭХЛЭХ АМЬДРАЛ” номыг олон нийтийн газар уншиж болохгүй

“ӨӨРӨӨС ЭХЛЭХ АМЬДРАЛ” номыг олон нийтийн газар уншиж болохгүй

Өнгөрснийг минь бодогдуулж, ирээдүйд хэн байх ёстойг минь сануулж, өнөөдөр намайг хурцалж өгсөн “Өөрөөс эхлэх амьдрал”. Алмаз эрдэнэ жижигхэн ч гэсэн гялтганан гялалзаж, олны харцыг булаадаг шиг өөрийн амьдрал, уран бүтээл, биеэ авч яваа байдлаараа яг л алмаз эрдэнэ адил гялалзаж чаддаг эмэгтэй бол сэтгүүлзүйн эрхэмсэг хатагтай Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа билээ.

Сэтгүүлч гэдэг зурагтаар хэд гараад л олны танил болдог амар хялбар мэргэжил биш. Олон өдрийн хөдөлмөрийг хэдхэн минутад багтаан үзэгчдэд хүргэхэд ямар саад, бэрхшээл тулгардаг. Энэ бүхний цаана хэчнээн дусал хөлс, хэдэн жилийн тэвчээр оршдогийг түүний амьдралын түүх өгүүллээ хэмээн уншигчийн уралдааны тэргүүн байрын шагналт Ц.Цасчихэр тэмдэглэлдээ бичжээ.

Ажилдаа амьдралаа бүрэн зориулсан, ард олны хайртай сэтгүүлч. Жаран жил үзэг, микрондоо үнэнч яваа Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, СУИС-ийн Хүндэт профессор, сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн амьдрал, уран бүтээлийн баялаг түүхээр бичигдсэн “Өөрөөс эхлэх амьдрал” номын тэмдэглэлийн уралдааныг Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн “Сэтгүүлзүйн тэнхим”-ийн зүгээс санаачлан зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

60-н жил радио, телевизийн байгууллагад ажиллах хугацаанд хөдөөгийн томилолтын замд гурван ч удаа авто осолд орж байсан ч мэргэжилдээ үнэнч, ажилдаа тууштай түүнд аян замын барцад саад болоогүй. Энэ бодит амьдралын түүх, өдөр тутмын хэмнэл, хэрхэн биеэ сайхан авч явж, сайн сэтгүүлч, сэтгэл хангалуун бүсгүй, ээж байхын нууц гээд  хүн бүрийн мэдвэл зохих ном сурах бичгээс суралцах боломжгүй үнэт зөвлөгөөг олж мэдлээ гэж уралдаанд оролцсон оюутнууд хэлж байлаа.

Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийг 2017 онд МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаагийн нэрэмжит болгожээ. Тиймээс тэнхимийн зүгээс хүндлэн бахархаж явдаг багшийнхаа тухай бичигдсэн номоор дамжуулан сэтгүүлчийн мэргэжлийн онцлогийг оюутан залуустаа таниулах зорилгоор уншигчийн уралдааныг зарласан хэмээн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч С.Дэлгэр онцолж байв.

Уралдааны II байрт: Сэтгүүлчийн 2б ангийн оюутан Б.Нарангэрэлийн “Өөрөөс эхлэх амьдрал” номыг олон хүнтэй газар уншиж болохгүй тэмдэглэл

III байранд: Сэтгүүлчийн 3б ангийн оюутан Н.Билэгдэмбэрэлийн “Томилолт хэмээх шагнал” нэртэй тэмдэглэл орж зохиогчийн нэрэмжит шагналыг тус тус хүртлээ.

Уралдааны шилдгүүд зохиолын баатарын гарын үсэг бүхий ном, Үндэсний үйлдвэрлэгч Ялгуун брэндийн Амбасэлмаа нэрийн 100 хувийн торгон алчуур, “Уран соёл” урлангийн цалин цагаан мөнгөөр урласан номын хавчуурганы эзэд боллоо.

Э.ЖОНОН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж