Замын хөдөлгөөний удирдлагын төв "Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг"-аар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөний удирдлагын төв "Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг"-аар шалгарлаа

Замын хөдөлгөөний удирдлагын төв "Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг"-аар шалгарлаа

Монгол Улсын 2018 оны тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг шалгаруулах болзолт уралдааны дүн гарч шилдгүүд тодорлоо. Аймгуудаас: Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар 1 дүгээр, Төв аймгийн Чандмань сумын Дулааны эрчим хүчний төв 2 дугаар, Архангай аймгийн Цагдаагийн газар 295 оноогоор 3 дугаар байр эзэллээ.

Харин Нийслэл Улаанбаатар хотын байгууллагуудаас:  Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв 307 оноогоор 1 дүгээр, Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг 2 дугаар байрт, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны спорт хамтлаг 3 дугаар байрт тус тус шалгарсан байна.

Оны шилдгүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас энэ оны 12 дугаар сарын 28-ны өдөр Спортын төв ордны Хурлын танхимд шагналыг гардууллаа.

Дээрх уралдаанд Д.Одбаяр даргатай  Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Спорт хамтлаг Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, байгууллага хамт олныг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх таатай нөхцөл боломж, орчин бүрдүүлэх, бие бялдрын соёл олгох чиглэлээр хийгдсэн ажлуудаараа 2018 оны "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХАМТЛАГ"-аар шалгарчээ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж