Пуужин Баяраа охиныхоо зургийг анх удаагаа олонд харуулав

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Пуужин Баяраа охиныхоо зургийг анх удаагаа олонд харуулав

Пуужин Баяраа охиныхоо зургийг анх удаагаа олонд харуулав

Рэппер “Пуужин” Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан анх  2011 онд ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн. Өдгөө реппер залуу дуу хөгжим гэхээс илүүтэй энтертайнмент чиглэлд илүүтэй хүч үзэж Монгол хүн бүрийн үзэх дуртай ”Авьяаслаг Монголчууд” шоунд шүүгчээр ажилласан билээ.  Түүний хувьд Make up artist С.Ану хэмээх бүсгүйтэй гэр бүл болон өдгөө  тэд хөөрхөн бяцхан охинтой болсон. С.Ану ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй юм.

Пуужин Баяраагийн эхнэрийг дуучин П.Баярцэнгэлийн хамтаар “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс илүүтэй мэддэг. Тэрбээр хувийн амьдралаа олон нийтэд дэлгээд байхыг хүсдэггүй  ч өчигдөр /2018.12.30/ охиныхоо зургийг анх удаагаа инстаграм хуудсандаа оруулжээ. Тэдний өхөөрдөм охин ээжтэйгээ илүүтэй төстэй харагдаж байсныг нуух юун.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж