Шинэ оны эхний өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Шинэ оны эхний өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

Шинэ оны эхний өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: 1,6-нд зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ.

Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө  9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

3-наас хүйтний эрч бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулсаар, 6-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2-нд зарим газраар 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

4-нөөс хойш ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж