Паралимпийн хорооноос шилдэг тамирчдаа тодруулав

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Паралимпийн хорооноос шилдэг тамирчдаа тодруулав

Паралимпийн хорооноос шилдэг тамирчдаа тодруулав

Монголын Үндэсний паралимпийн хорооноос 2018 оны шилдэг тамирчдаа тодрууллаа. “Пёнчан 2018” өвлийн паралимпийн наадам болон “Жакарта 2018” Азийн паралимпийн наадам зэрэг спортын томоохон үйл явдал энэ онд болж, Монголын тамирчид өндөр амжилт үзүүлсэн билээ. Мөн паралимпийн наадамд Монголын тамирчид аваргын алтан медаль авснаас гадна рекорд амжилтуудыг шинэчлэн тогтоосон зэрэг спортын онцлох үйл явдал олон байв.

Монголын Үндэсний паралимпийн хорооны 2018 оны шилдгүүдийг танилцуулья.

ХОРОО: Пара хөнгөн атлетикийн холбоо

ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА: “Эрд хул” компани

Дэмжигч байгууллага: Япон улсын Шизиоука мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи, Япон улсын SIBJ FINANCIAL GROUP /Сиаибижи хөрөнгө оруулалтын групп/

ЗАЛУУ ТАМИРЧИН: Хүрэлбаатарын Ирмүүн /бочи/

ДАСГАЛЖУУЛАГЧ: Д.Баттулга /Пауэрлифтинг/

ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Б.Оюун-Эрдэнэ /Байт харваа, Дэлхийн чансаа тогтоох тэмцээний багийн болон хувийн харвааны алтан медаль/
  • Э.Өнөрмаа /Азийн наадмын мөнгөн медальт, Гран при тэмцээний хоёр алтан медальт/
  • Х.Энхтуяа /Таеквондо, Азийн АШТ-ий алтан медальт, Европын нээлттэй тэмцээний аварга/

ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Б.Ганболд /Гүйлтийн цана, “Пёнчан 2018” Паралимпийн наадмын эрх 3 төрөлд авсан/
  • Г.Болор-Эрдэнээ /Таеквондо, Азийн АШТ-ий алтан медальт, Пан Америкийн болон Европын нээлттэй тэмцээний аварга/
  • А.Мөнхбат /Жүдо бөх, Азийн наадмын хүрэл медальт/
  • Гавьяат тамирчин Э.Содномпилжээ /Пауэрлифтинг, Азийн АШТ-ий алтан медальт, Дэлхийн цом болон Азийн наадмын аварга, Ази тив, Азийн наадам, Дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон/

МҮПХорооны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал: Н.Сүхбаатар /МҮПХ-ны ажлын алба/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж