Их Британийн оршин суугч, 99 настай Филлис Понтин гэх эмэгтэй сүйт залуугийнхаа 1941 онд бичсэн, Атлантын ёроолоос олдсон захидлыг хүлээн авчээ. Захидлын эзэн Дэлхийн II дайны үед усан онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан цэргийн албан хаагч Билл Уокер байсан аж. Тэрээр дурлалт бүсгүйдээ 1941 онд гэрлэх санал тавьсан захидал илгээжээ. Бүсгүйгээс ямар нэгэн хариу ирээгүй бөгөөд тэрээр өөр хүнтэй гэрлэн, дөрвөн хүүхэд, долоон гучтай болсон байна.
Понтин дайны төгсгөлд сүйт залуу нь амиа алдсаныг олж мэдсэн талаараа сэтгүүлчдэд ярьжээ. “Надад илгээсэн захидал тэнгисийн ёроолд байсан, одоо би уншиж байна гэдэгт итгэж чаддаггүй” хэмээн гайхширан өгүүлсэн байна. Уокер захидалдаа удахгүй гэрлэнэ гээд баяртай байгаагаа илэрхийлсэн аж.
Цэрэг эр захидалдаа “Захидлыг нээхэд хажууд чинь байдаг ч болоосой хэмээн мөрөөдөж байна. Би өөрийгөө тайвшруулж чадашгүй нь. Хэчнээн их аз жаргал надад бэлэглэснээ мэддэг ч болоосой, хайрт минь" хэмээн бичжээ.
Тэрхүү захидлыг Одиссейн тэнгисийн эрэл хайгуулын компани томоохон хөлөг онгоцны сүйрлээс үлдсэн зүйлүүдийг хайх үедээ олсон байна. Мэргэжилтнүүд Уокерийн дугтуйтай захидлын хамт 700 орчим захидал олсон нь бүгд Лондоны Шуудангийн музейд "Deep from the Voices" нэртэй үзэсгэлэнд тавигджээ.
Эх сурвалж: The Metro