“Daily Mail” сонины мэдээлснээр Энэтхэгийн иргэн, Аннегрет Рауник хэмээх эмэгтэй 65 насандаа хоёр дахь хүүхдээ төрүүлснээр дэлхийд хамгийн өндөр насандаа үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэд төрүүлсэн хүн болжээ.
Аннегрет үр шилжүүлэн суулгах аргаар жирэмсэн болсон бөгөөд охины эцэг 80 настай гэнэ. Охины эцэг Хаким Дин “Надад үнэт эрдэнэ мэт охин үр заяасанд Аллах тэнгэртээ баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Аннегретийн хувьд энэ удаагийн төрөлт нь түүний хоёр дахь төрөлт бөгөөд тэрбээр найман жилийн өмнө 57 насандаа анхны хүүхдээ төрүүлж байжээ. Эх, хүүхдийн бие маш сайн байгаа бөгөөд эмнэлгээс удахгүй гарна гэж эх баригч эмч нар мэдээлжээ.
Эх барих эмэгтэйчүүдийн эмч Шабир Сидики “Энэтхэг эмэгтэйчүүдийн хувьд дунджаар 47 наснаас цэвэршилт эхэлдэг. Үүний дараа хүүхэд төрүүлэх бараг боломжгүй болдог. Энэ бол маш ховор тохиолдол” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Dailymail
Холбоотой мэдээ