ДОПИНГ: П.Орхон ба бөхчүүдийн дуулиан

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

ДОПИНГ

ДОПИНГ: П.Орхон ба бөхчүүдийн дуулиан

ДОПИНГ: П.Орхон ба бөхчүүдийн дуулиан

Монголын спортын салбарт онцлох олон үйл явдал байлаа. Амжилт, бүтээлээрээ тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан олон тамирчид байв. Мөн залуучуудын олимпийн наадмын медальтууд шинээр тодорч шинэ “од”, ирээдүйн залгамж халаа төрөн гарсан жил байв. Тэгвэл спортын ялалтын агшнаас гадна тамирчидтай холбоотой бараан мэдээлэл гарсан ч спортын салбарынханыг гонсойлгосон үйл явдал болов.

Монголын тамирчдын допингийн хар жагсаалт энэ онд үргэлжлэв. Чөлөөт бөхийн тамирчин, монголчуудын хайртай охин П.Орхоноос Азийн наадмын дараа авсан шинжилгээгээр хориотой бодис илэрсэн нь хамгийн том дуулиан байв.

2016 онд Японы алдарт бөх Каори Ичогийн ялалтыг зогсоож, 2017 онд дэлхийн аварга болсон П.Орхон допинг хэрэглэсэн тамирчдын нэгээр бичигдсэн нь харамсмаар байлаа. Монголын чөлөөт бөхийн холбооноос албан ёсны мэдээлэл хийлгүй энэ оны үдэж байна. Индонезид болсон Азийн наадмын зохион байгуулах хорооноос түүний алтан медалийг хурааж, амжилтыг нь тооцоогүй. Энэхүү үйл явдлын дараа П.Орхон мэдээлэл хийнэ гэж байсан ч багш Ц.Хосбаяр нь бухимдлаа илэрхийлж “Тийм зүйл байх учиргүй” гэж хэлэхээс өөр тайлбар хийж чадаагүй.

Гавьяат тамирчин П.Орхонг энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулаагүй бөгөөд холбооноос нь албан ёсны байр суурь хэлэлгүй шинэ онтой золголоо.

Мөн дараагийн допингтой холбоо асуудалд үндэсний бөхчүүд холбогдсон. Бөхийн холбооны дотоодын асуудал хурцдаж, Бөхийн өргөөгөө цоожтой хэвээр оныг үдлээ. Дотоодын асуудлаас болж бөхчүүд хоёр тал болж, тэмцэлдэж байгаа ч мөн тэдний дунд “допинг”-той бөхчүүд дахин нэмэгдсэн нь дуулианs нэг сэдэв болов.

Улсын наадамд зодоглосон гурван бөхөөс хориотой бодис хэрэглэсэн нь “допинг” хэмээх хар жагсаалтын бүртгэлд нэр нь бичигдлээ. Тодруулбал, наадмаар улсын гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацабишир, шинээр начны болзол хангасан Ц.Бямба-Очир нараас допинг илэрсэн бөгөөд оны өмнө цол чимгийг нь хураах шийдвэр гаргаж, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан. Баяр наадмын зохион байгуулах хороо энэ сарын эхээр хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан юм. Улсын гарьд Н.Ганбаатарт тавын даваанд өвдөг шороодсон аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүд начин цол нөхөн олгох санал оруулсан нь Үндэсний их баяр наадмаас допингийн шинжилгээ авдаг болсноос хойшхи анхны тохиолдол боллоо. Гэхдээ бөхчүүдийн допингтой асуудал энэ ондоо багтааж шийдэгдсэнгүй.

Дэлхийн нийтээрээ спортын талбарт цэвэр ариун өрсөлдөөний төлөө хатуу тэмцэж эхэлсэн энэ үед Монголын тамирчид допингийн жагсаалтад бичигдсэн нь харамсалтай бөгөөд хариуцлагатай цаг хугацаа ирсэнийг харуулж өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж