Мэргэжлийн хяналтын байцаагчид Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн 500 кг бэрсүүт жүржийг устгалаа. Тодруулбал, энэ сарын 29-нд нэгэн аж ахуйн нэгжийн Оросын холбооны улсаас импортолж буй бэрсүүт жүржээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад MNS 6420:2013 стандартын шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, жимсэнд агуулагдах нитратын хэмжээ стандартаас хэтэрсэн байжээ. Тиймээс 500 кг бэрсүүт жүржийг импортлогч талыг байлцуулан устгажээ.
Холбоотой мэдээ