Ирэх сараас тоглогдох үзвэрийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Ирэх сараас тоглогдох үзвэрийн хуваарь

Ирэх сараас тоглогдох үзвэрийн хуваарь

Дуурь бүжгийн эрдмийн театр 2018 оныг амжилт, бүтээлээр дүүрэн үдлээ. Театрын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Щелкунчик”/Цөмөөхэй/, “Севилийн үсчин” зэрэг дэлхийн сонгодог бүтээлийг тайзнаа амилуулсан бол гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, тенор Б.Батжаргал, Э.Анхбаяр, гавьяат О.Анужин нар дэлхийд нэрээ цуурайтуулж, монгол түмнийхээ бахархал бахдалыг төрүүлсэн юм.

Улсын драмын театрын хамт олон ч бас үзэгчдээ уйдаасангүй. Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан “Би эндээс явахгүй”, Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр", Ш.Гүрбазар "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжиг болон Кен Людвигийн “Оддын өвчин” инээдмийн жүжгийг тайзнаа авчирсан билээ.

Шинэ онд театруудын үзэгчиддээ барих тоглолтын хуваарийг танилцуулъя.

ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

НЭГДҮГЭЭР САРЫН 12

Л.Делиб "Коппелия" балет

17:00 цагт

Тасалбар 20 мянган төгрөг

НЭГДҮГЭЭР САРЫН 19 

Ардын жүжигчин Ж.Чулуун “Уран хас” балет

ХОЁРДУГААР САРЫН 23

Х.Билэгжаргал – Ламбугайн нулимс дуурь

17.00 цагт

ХОЁРДУГААР САРЫН 24

А.Хачатурян – Спартак 

17.00 цагт

ГУРАВДУГААР САРЫН 01

 Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав – Шивээ Хиагт дуурь 

17.00 цагт 

ГУРАВДУГААР САРЫН 02 

П.И.Чайковский – Хунт нуур

17.00 цагт

                          

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Тамгаггүй төр”,   Их зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Нацагдоржийн “Жаргаагүй нар” болон “Ану хатан” түүхэн эмгэнэлт жүжгийн тов одоогоор гараагүй байна. Улсын драмын эрдмийн театрынхны мэдээлснээр дээрх түүхэн жүжгийн үзвэрийн хуваарь нэгдүгээр сарын 04-нд гарах аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж