Москва голын ёроолоос хоёр гар бууг олов

Хуучирсан мэдээ: 2015.03.14-нд нийтлэгдсэн

Москва голын ёроолоос хоёр гар бууг олов

Фото: Александр Миридонов / "Коммерсантъ»

 

Борис Немцовыг буудан хөнөөсөн Большой Москворецк гүүрний ойролцоох голын  ёроолоос хоёр гар буу олсон тухай мөрдөн байцаалтад ойр эх сурвалж мэдээлжээ. “Эхний гар бууны баллистикийн шалгалт түүнийг аллагын зэвсэг биш гэдгийг тогтоосон. Хоёр дахь бууны шинжилгээний дүн гараагүй байна” гэж тэр мэдэгдэв.

 

"РПР-Парнас» сөрөг намын дарга нарын нэг Ярослав мужийн думын гишүүн Борис Немцовыг хоёрдугаар сарын 27-нд Большой Москворецкийн гүүрэн дээр буудан хөнөөсөн билээ.

 

Гуравдугаар сарын 8-нд Москвагийн Басманы шүүх Борис Немцовыг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд гэгдэх  Заур Дадаев, Анзор Губашев, Шагит Губашев, Тамерлан Эскерханов, Хамзат Бахаев нарын таван хүнийг баривчлах шийдвэр гаргасан. Гуравдугаар сарын 7-нд Грозный хотод сэжигтэн Беслан Шавановыг баривчлах ажиллагааны үеэр тэр  гар бөмбөгөөр өөрийгөө дэлбэлжээ. Хууль хяналтынхан түүнийг Дадаевын хамт уг аллагыг зохион байгуулсан гэж үзэж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж