Испанид найман жихадистыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2015.03.14-нд нийтлэгдсэн

Испанид найман жихадистыг баривчлав

Фото: Dani Pozo / AFP

 

Испанийн цагдаагийнхан хорлон сүйтгэх ажиллагаа хийх гэж бэлтгэсэн хэргээр зургаан эрэгтэй, хоёр эмэгтэйг баривчилсан тухай Reuters мэдээлэв. Мөн тэднийг Сири, Иракт байлдах хүсэлтэй дайчдыг элсүүлж байсан гэж буруутгаж байна.

 

Баривчилгааг Барселона, Жирон, Сьюдад-Реал, Авиле хотуудад явуулсан байв. Сэжигтнүүд бүгд Испанийн иргэд бөгөөд тав нь Мароккоос гаралтай ажээ. Тэд бүгд “Исламын улс” бүлэгтэй зуучлуулагч нараар дамжуулан холбоотой байжээ.

 

Үндэсний аюулгүй байдалд тэд ноцтой заналхийсэн хэмээн тэдний талаар Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байлаа. Оны эхнээс мөн ийм хэргээр Испанид 23 хүн баривчлагдаад байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж