Орос энэ жил 65 тэрбум долларын өр төлнө

Хуучирсан мэдээ: 2015.03.14-нд нийтлэгдсэн

Орос энэ жил 65 тэрбум долларын өр төлнө

Эльвира Набиуллина

Фото: Дмитрий Азаров / "Коммерсантъ»

Орос 2015 онд 65 тэрбум долларын гадаад өрийг төлнө хэмээн Оросын Төв банкны дарга Эльвира Набиуллина хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Төв банкны дарга тодруулснаар, энэ өрийн ихэнхийг төлсөн бөгөөд өр төлөлт нь рублийн ханшинд төдийлөн нөлөөлөөгүй гэжээ. Энэ жилд өр төлөлтийн нийт хэмжээ нь өмнөх оныхоос бараг хоёр дахин буурсныг тэр хэлэв.

2014 оны тайлангаар, Оросын гадаад өр 18 хувиар багасан 599,5 тэрбум долларт хүрчээ.

Үүний зэрэгцээ, төрийн удирдлагын байгууллагуудын өр 61,7 -гоос  41,5 тэрбум  доллар хүртэл, хуучин ЗХУ-ын өр 2,01-ээс 1,77 тэрбум доллар хүртэл буурчээ.

Төв банк 10,4 тэрбум (жилийн өмнө 16 тэрбум), банкууд  171,1 тэрбум (жилийн өмнө 214,4 тэрбум) долларын өртэй байгааг тэр хэлэв. Оросын компаниудын өр жилийн өмнөх 436,8 тэрбумаас 376,5 тэрбум хүртэл буурчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж