Сонгуулийн үеэрх үймээнээр 15 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Сонгуулийн үеэрх үймээнээр 15 хүн амиа алджээ

Сонгуулийн үеэрх үймээнээр 15 хүн амиа алджээ

Бангладеш улсад болсон бүх нийтийн сонгуулийн үеэр томоохон хэмжээний жагсаал цуглаан, үймээн самуун болсны улмаас 17 хүн амиа алдсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Эрх баригч нам болон сөрөг хүчний гишүүд дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэний улмаас үймээн болж, олон хүн амиа алдсан аж.

Тус улсын Сонгуулийн хорооны мэдээлж байгаагаар парламентын 350 тойргийн 281 тойрогт нь Ерөнхий сайд Шейх Хасинагийн нам ялалт байгуулж тэрбээр Ерөнхий сайдын албыг гурав дахь удаагаа улиран хашихаар болсон.

Харин парламентын долоон суудалд ялалт байгуулсан сөрөг хүчний намынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дахин сонгууль явуулахыг Сонгуулийн хорооноос шаарджээ.

Эх сурвалж: globalnews.ca

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж