Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, хотын даргын томилгоог хэлэлцэх байсан. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас АН-ын бүлгээс хурлыг хойшлуулах санал гаргасан юм. Ингэснээр өнөөдөр /2018.12.31/ 11:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар болж, хотын даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хурал мөн л хойшиллоо. Хэзээ хурал үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.
Эргэн сануулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргыг хэлэлцсэн. Ингээд 100 хувийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар томилуулахаар санал нэгдсэн байдаг.
Гэвч НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, саналаа нэгтгээгүй байна гэдэг үндэслэлээр хурал хоёр дахь удаагаа хойшлоод байна.
Э.БУРАМ