ҮДБЭЧуулга энэ сарын 18-нд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгээ нээх гэж байна.
Нээлтийг “Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагаагаар эхлэх цав цагаан эсгий дээгүүр алхах уг арга хэмжээнд монголын соёл урлагийн салбарын алтартанууд, улс төрийнхөн, эрдэмтэн судлаачид нийгмийн нэр зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500-н зочид төлөөлөгчид оролцоно.