Олон улсын шуудангаар хар тамхи оруулж ирсэн этгээдүүдийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Олон улсын шуудангаар хар тамхи оруулж ирсэн этгээдүүдийг илрүүлэв

Олон улсын шуудангаар хар тамхи оруулж ирсэн этгээдүүдийг илрүүлэв

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/ -ын Хар тамхитай тэмцэх газраас Гааль болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хар тамхи мансууруулах төрлийн бодисыг илрүүлэх нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй явуулжээ.

Дээрх арга хэмжээний үр дүнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоожээ.

Эдгээр хэргийг үйлдсэн Ч, А, Б, Т, Д, Г нарыг баривчлан гэмт хэргийг таслан зогсоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Уг хэргийн шалгалтын ажиллагаа одоогоор үргэлжилж байна.

Сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос эрс өссөн бол холбогдсон  хүмүүсийн 50-иас дээш хувийг 16-25 насны хүмүүс эзэлж байгаа аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж