Баярын ширээ дүүргэх зүйлээ цуглуулахаар олонх иргэд өнөөдөр /2018.12.31/ гадуур явж байгаа бизээ. Аз болоход өнөөдөр "Да хүрээ" захаас бусад зах, худалдааны төв ажиллаж байна. Харин он гаргаад буюу 2019 оны нэгдүгээр сарын эхний хэд хоногт захууд амрах юм байна. Ингээд захуудын баярын өдрүүдийн цагийн хуваарийг сонирхуулъя.
- “Да хүрээ” зах: Арванхоёрдугаар сарын 31-нээс 2019 оны нэгдүгээр сарын 02-ныг хүртэл амарна.
- “Нарантуул” худалдааны төв: Өнөөдөр /2018.12.31/ 10.00-18.00 цаг хүртэл ажиллана. Ингээд 2019 оны нэгдүгээр сарын 1-4 хүртэл амарна
- “Сандэй Плаза” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 10.00-20.30 цаг хүртэл ажиллаж, 2019 оны нэгдүгээр сарын 1, 2-нд амарна.
- “Хүчит шонхор” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 06.00-18.00 цаг хүртэл ажиллаж, 2019 оны нэгдүгээр сарын 1, 2-нд амарна.
- “Бөмбөгөр” худалдааны төв: Өнөөдөр 10.00-16.00 цаг хүртэл ажиллаж 2019 оны нэгдүгээр сарын 1, 2, 3-нд амарна.
- "Хар хорин” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллана, 2019 оны нэгдүгээр сарын 01-нд амарч, мөн сарын 2-ноос хуваарийн дагуу ажиллана.
- “Барс” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллана. Мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-нд амарна.
иргэн 2018-12-31 66.181.180.39
мэдээлэлээ шинэчлээч өнөөдөр яг одоо хэрэгтэй мэдээлэл олсонгүй
Автобуснууд аймаар хүйтэн байна . 2018-12-31 66.181.180.38
Нийтийн тээврийн автобуснууд маш хүйтэн байна . Өмнөх жилүүдэд ийм биш байсан энэ өвөл харьцангуй дулаан жил болсоор байтал Нийтийн тээврийн ААН-үүд ямарч өвлийн бэлтгэл хийлгүйгээр ард түмнээс мөнгө салгаж байна . Нөхөн олговор гэж сар тэрбум тэрбумаар нь авдаг атлаа Эрээнээс хэдэн пийшин буюу тосол халаагч халуун тогоо авчраад тавичихаж чадахгүй . Жолооч нар нь заалаа халаах битгий хэл урд шилээ яая гэж явж байна . ННТГазар өвөлжилтийн бэлтгэлийг нь шалгадаггүй газар юмуу юу хийгээд байнаа .