Том Хэнкс
Фото: Neilson Barnard / Getty Images North America / AFP
Америкийн нэрт жүжигчин Том Хэнкс Нью-Йорк хотод өөрийн төлбөрийн картыг гээсэн байсныг хотын нэг оршин суугч олоод түүнд эргүүлэн өгчээ. Энэ тухай жүжигчин твиттер хуудсандаа бичжээ.
“Тони гэдэг залуу миний төлбөрийн картыг Нью-Йоркийн гудамжнаас олоод эргүүлэн өглөө! Чи хотыг улам агуу болгож байна! Баярлалаа” гэж Хэнкс бичсэн байна.
Жүжигчин хэрхэн картаа гээсэн, хэрхэн буцаан авснаа ярьсангүй.
Тэрээр "Филадельфи», "Форрест Гамп» кинонуудад тоглон “Шилдэг эрэгтэй дүр”-ийн номинацид Оскарын эзэн болж байсан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР