Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын авто тээврийн товчооны “Сансар” худалдаа үйлчилгээний төвийн хажууд иргэн У-гийн эзэмшлийн "Анун" төвийн барилгад гал гарчээ. Тодруулбал, гал гарсан тухай дуудлага өнөөдөр /2018.12.31/ 04:55 цагт НОБГ-д иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман аврагч 05:04 цагт очин ажилласан байна. Мөн нэмэлтээр Хан-Уул, Баянгол дүүргийн Гал түймэр унтраах ангийн 12 алба хаагч оролцож галыг унтраасан аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ