“Ногоон паспорт” аян дэлхийн ногоон байгууллагаас шилдэг төслийн ногоон алим шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

“Ногоон паспорт” аян дэлхийн ногоон байгууллагаас шилдэг төслийн ногоон алим шагнал хүртлээ

“Ногоон паспорт” аян дэлхийн ногоон байгууллагаас шилдэг төслийн ногоон алим шагнал хүртлээ

Өсвөр үеийг байгаль хамгаалах дадалд сургах Ногоон паспорт аян санаачлан хэрэгжүүлсэн Монгол Улсын БОАЖЯамыг Дэлхийн ногоон байгууллага “Ногоон дэлхий олон улсын шагнал”-ын 2018 оны шилдэг төрийн байгууллагаар шалгаруулж, БОАЖ-ын Сайд Н.Цэрэнбатыг Дэлхийн ногоон элчээр сонгосон.

Энэхүү аяныг Н.Цэрэнбат сайд санаачилж, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв удирдан хэрэгжүүлж, Монгол Улсын Ерөнхий боловсролын 778 сургуулийн 168 мянган сурагчид хандан, энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. “Ногоон паспорт” аян нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиуд дээр байгуулагдсан Эко клубуудын анхдугаар чуулганаар үйл ажиллагаагаа Улаанбаатар хотоос эхлүүлсэн бөгөөд, хаягдал зай хураагуур цуглуулах савны загварын уралдаан, байгаль орчны өртөөчилсөн сургалт хийж, “Хог түүх марафон”, “Байгаль орчны өсвөрийн сурвалжлагч”, “Бид байгаль орчноо хамгаална” сэдэвт уралдаануудыг тус тус зохион байгуулсан.

Харин  2018 оны 9 дүгээр сарын 15 –ны өдөр энэхүү хөтөлбөрийг Монгол орон даяар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, “Ногоон паспорт Монгол орон даяар аян”-ы нээлтийн үеэрээ эко клубын сурагчид Дорноговь аймгийн Хамрын хийдийн аялал жуулчлалын цогцолбор газрыг бүрэн тохижуулж, 400 ширхэг мод тарьсан юм.  Мөн хэдхэн хоногийн өмнө “Ногоон паспорт” шилдгүүдээ шалгаруулж, энэхүү аянд амжилттай оролцсон шилдэг 5 сурагч, 2 багшийг Хонгконгийн Диснейлэнд, 10 багшийг БНСУ-ын Чежү арлаар аялах эрхээр шагнасан билээ.

Тэгвэл тус аяныг хэрэгжүүлэгч Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Б.Номинд Дэлхийн ногоон байгууллагаас шилдэг төрийн байгууллагад өгсөн “Ногоон Алим” шагналыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат албан ёсоор гардууллаа. Энэ үеэрээ ногоон паспорт аян цаашид тасралтгүй үргэлжилж, Монгол улсын өсвөр, залуу үеээ байгаль орчноо хамгаалах, хайрлах  дадлыг бий болгож, бэхжүүлэх ажлыг улам өргөн хүрээнд зохион байгуулах болно гэдгийг Н.Цэрэнбат сайд онцолж байв.

“Ногоон паспорт” аян хэрэгжиж эхэлснээр сурагчдын зөв дадал зуршил сууж 2030 гэхэд Монгол Улсад жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоог гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж