Шинэ жил нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр архидан согтуурсны улмаас нэгийнхээ аминд хүрсэн хэргийг шуурхай илрүүлжээ.
Тодруулбал, Баянгол дүүрэгт оршин суух хаягтай Л-ийг тус дүүрэгт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй Э нар нь архидан согтуурсны улмаас хоорондоо зодолдож нэгийнхээ амь насыг хохироожээ.
Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Тайшир 114-р чиглэлийн эргүүлийн офицер ахмад П.Сэржпүрэв, эргүүлийн цагдаа жолооч дэд ахлагч Г.Ганбаяр нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн байна. Хэргийг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Э.АРИУН