“Босоо хөх монгол”-ын Г.Ганхуяг 49 саналаар шилдэг болжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

“Босоо хөх монгол”-ын Г.Ганхуяг 49 саналаар шилдэг болжээ

“Босоо хөх монгол”-ын Г.Ганхуяг 49 саналаар шилдэг болжээ

Монголын Залуучуудын холбоо/МЗХ/, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ “NEXT STOP” Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмыг өнгөрөгч Бямба гаригт  /2018.12.29/  Шангри-Ла Улаанбаатар-т зохион байгууллаа.

Тус наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорсон билээ.

2018 оны “Бүтээгч улстөрч залуу”-гаар  Босоо хөх монгол ТББ-ын тэргүүн, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Г.Ганхуяг шалгарсан нь олон нийтийн дунд гайхшрал төрүүлж буй.

Дээрх шалгаруулалтыг хийхдээ ямар шалгуур тавьсан талаар МЗХ-ноос тодруулахад “Наадмын хүндэт зочид, оролцогчдын санал хураалтын дүнгээр  шалгаруулсан” гэдгийг тодотгов. Тодруулбал, МЗХ санал хураалтыг гол шалгаруулалтаа болгожээ.

Мөн үүнээс гадна салбар тус бүрд тэргүүлсэн 33 нэр дэвшигчийн  энэ жил хийсэн нөлөөллийн ажлууд нь олон нийтэд хүрсэн байх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй байгаа ч нийгэм, олон нийтэд нөлөөлж ажилладаг зэрэг шалгуурыг тавьжээ. Мөн  тус наадмын зохион байгуулагчдын зүгээс  тухайн нэр дэвшигч Хар жагсаалт, авлига, 60 тэрбум, ЖДҮ-тэй холбогдоогүй байх шаардлагыг чухалчилсан байна.

Улмаар ирсэн зочдоос  “Бүтээгч улстөрч залуу” номинацийн 33 нэр дэвшигчдийн дунд  санал хураахад “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг 49 хүний саналаар шалгарчээ. Харин удаах саналын тоогоор Сангийн дэд сайд Х.Булгантуяа тэргүүлжээ.

Саналыг сонгуулийн хар машинаар уншуулж, саналын тоог дэлгэцэд шууд харуулсан аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж