Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтээ өгөөд сар гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын албан тушаалд хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч өнгөрсөн 7 хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооноос Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна.
Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд 9, Б.Мөнхбаатарт 5, Р.Дагвад 1 санал тус тус өгч хамгийн олон буюу 63 хувийн санал авсан С.Амарсайхан нэрийг Нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан МАН-ын хорооны Удирдах зөвлөлд илгээжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн 29 гишүүд Нийслэлийн Засаг даргаар томилуулах саналыг С.Амарсайханыг 100 хувь дэмжин НИТХ руу илгээсэн байна.
Холбоотой мэдээ