Миссийн тэмцээний үеэр хиймэл үс нь шатжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Миссийн тэмцээний үеэр хиймэл үс нь шатжээ

Гэтэл санамсаргүй явдал болж тайзны хажуугийн ёслолын сальютнаас оч үсэрч түүний хиймэл үсэн дээр унан маш хурдан гал авалцаж эхэлсэн байна.

Миссийн тэмцээний үеэр хиймэл үс нь шатжээ

Нигерийн Калабар хотод зохион байгуулагдсан “Мисс Африка 2018” тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр ялагчаар тодорсон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын мисс 24 настай Доркас Касинде титмээ гардан авахаар тайзан дээр гарч ирэхэд нь үсэнд нь гал авалцжээ.

Болсон хэрэг явдлыг тодруулбал, тайзны хажуугийн ёслолын сальютнаас оч үсэрч түүний хиймэл үсэн дээр унан маш хурдан гал авалцаж эхэлсэн байна. Тухайн үед сэтгэл нь их хөдөлж, маш их баярлан өрсөлдөгчтэйгөө тэврэлдэн баяраа хуваалцаж байсан Каминде өөрөө ч галыг анзаараагүй байна.  Ингээд тэмцээнийг зохион байгуулагчдаас нэг хүн гарч ирж галыг унтраажээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслийнхний мэдээлснээр түүний хиймэл үс нь бараг бүгд шатсан бөгөөд өөрийнх үс ч мөн шатаж хуйх нь зарим хэсэгтээ түлэгдсэн гэнэ.

Эх сурвалж: mtonews.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж