Имартын хамт олон амьжиргааны түвшин доогуур айлуудад утаагүй шахмал түлш, цахилгаан халаагуур тараалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Имартын хамт олон амьжиргааны түвшин доогуур айлуудад утаагүй шахмал түлш, цахилгаан халаагуур тараалаа

Идэр ес эхэлж хүйтний эрч чангарах үед хамгийн их санаа зовж, хүнд тусдаг хүмүүс бол яах аргагүй гэр хорооллын иргэд байдаг билээ. Тэр тусмаа амьжиргааны түвшин доогуур, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ганц бие өндөр настан, ажил хийх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт орлогогүй хүмүүст нэн хүнд тусдаг. Имартын хамт олон яг ийм хэн нэгний тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламжийн гараа сунгаж нүдээ олсон, нийгмээ мэдэрсэн ажлыг хийлээ.

Имарт буюу “Скай хайпермаркет” ХХК-ийн хамт олон сар бүр зохион байгуулж буй “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныхаа хүрээнд энэ удаад нийслэлийн 3 дүүргийн 100-аад өрхөд цахилгаан халаагуур, утаагүй шахмал түлш бэлэглэсэн нь нэгдүгээрт, агаарын бохирдол, утааны эсрэг цагаа олсон, 2-рт хахир өвлийн хүйтэнд галаа алдчихвий хэмээн санаашран суугаа хүнд амьдралтай хүмүүст өгсөн нүдээ олсон бэлэг байж чадлаа.

Энэхүү буянтай сайн үйлсийн аянаа уламжлал ёсоор тасралтгүй сар бүр үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж