Тайванийн төлөөлөгчийн газраас утааны маск бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Тайванийн төлөөлөгчийн газраас утааны маск бэлэглэлээ

Тайванийн төлөөлөгчийн газраас утааны маск бэлэглэлээ

Идэр есийн хүйтэн жавар тачигнасан 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын гишүүн С.Жавхлан Улаанбаатар хотын зүүн захын дүүргийн гэр хорооллын хүүхдүүдтэй уулзаж шинэ жилийн гарын бэлгийг гардуулсан ба Улаанбаатар дахь Тайванийн төлөөлөгчийн газраас 1000 ширхэг утаанаас хамгаалах амны хаалтыг хамтран бэлэглэлээ. Ийнхүү гишүүний хүүхдүүдэд зориулсан халуун сэтгэлийн бэлгийн багцад тайваньчуудын сэтгэлийн өчүүхэн бэлэг багтан орсон юм.

С.Жавхлан гишүүн гурван сар гаруйн цалингаараа хүүхэд багачуудад зориулан бэлэг авсан ба дээр нь сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн хандивууд бүрдсэн бэлгийн багцад жимс, ундаа, дулаан оймс мөн түүний хүүхэд бүхэнд хаягласан захидал зэрэг олон зүйл багтсан байв. Хотын захын гэр хорооллын бүтэн өнчин, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу айл өрхийн хүүхдийг сонгосон.

Улаанбаатар хотын агаарын бохирдол нэн аюултай түвшинд байгаа тул тус төөлөгчийн газраас РМ2,5 шүүлтүүр бүхий амны хаалтыг С.Жавхлан гишүүний сонгосон хүүхдүүдэд бэлэглэсэндээ баяртай байна. Төлөөлөгч Хуан Куо Рун зарим айл өрхөөр биечлэн очиж хүүхдүүдэд урам зориг хайрлан, эрдэм номдоо шамдан суралцаж, сайн сайхан ирээдүйг бүтээхийг хүсэн ерөөлөө.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж