Монголчуудын амьдралыг өөрчлөх АББАТ | News.MN

Монголчуудын амьдралыг өөрчлөх АББАТ

Монголчуудын амьдралыг өөрчлөх АББАТ

Олон нийтийн сүлжээгээр нэг хэсэг түгсэн доорх пост 1300 хол давсан коммент, 21 мянган лайк, 12 мянган шэйр хийгджээ. Та бүхэн санаж байгаа бол манай сэтгүүлч өнгөрсөн Цагаан сарын өмнө тус бүтээлийн эзэнтэй уулзаж сурвалжлага хийж байсан юм. Тухайн үед тус бүтээлийн хөгжүүлэлт, туршилт судалгаа ид дундаа явж байсан болохоор бид битүү хатуу нийтлэл бичээд орхисон юм. Нийтлэлийг ЭНД дарж уншина уу

Ариунбат гэдэг залуу гайхамшгийг бүтээжээ. Удахгүй тэсрэлт болно.6 жилийн турш хөгжүүлэлт хийж туршилт амжилттай…

Posted by Azjargal Sambuu on Sunday, July 1, 2018

Тэгвэл энэхүү бүтээлийг олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ. Бүтээлийн эзэн Ц. Ариунбаттай ярилцлаа.

-Сайн байна уу. Бид хоёр уулзсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Бүтээл бэлэн болсон уу. Өнгөрсөн хугацаанд юу амжуулав, шинэ содон мэдээ байвал манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Сайн. Сайн байна уу. Та бид хоёр уулзсанаас хойш манай хамт олон нэлээд ажил амжууллаа. Олон түмэнд сонирхуулах, тэднийг баярлуулах мэдээ ч олон байна. Юуны түрүүнд, бид  “Ахуйн бохирдлыг боловсруулан ашиглах технологи” /АББАТ/ төхөөрөмжийн хөгжүүлэлт, сайжруулалтаа үндсэндээ хийж дуусгалаа.

Налайх, Багануурын нүүрснээс өндөр илчлэгтэй шатдаг хий гарган авч шинжлүүлсэн. Мөн төв цэвэрлэх байгууламжаас шингэн болон хатсан лаг авчирч, хий гаргаж шинжлүүллээ. Бас ахуйн хатуу хог хаягдлаас хий гарган авлаа. Маш сайн үр дүн гарсан. Технологийн явцад ялган гарсан үнс шороо хоосон эрдсээр нь замын хавтан гарган авлаа. Шинжилгээг ЭНД дарж үзнэ үү.

-Бүтээлийнхээ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-АББАТ төхөөрөмж нь нүүрстөрөгч агуулсан органик бодисыг хүчилтөрөгчгүй орчинд өндөр температураар маш богино хугацаанд дулааны задралд оруулж, өндөр нэгдэлт молекулуудыг задалж, бага нэгдэлт молекулт бодис болгож байгаа юм. Ингэснээр нийлмэл байсан бодисууд дан дан бүтцээр салж хий, шингэн, хатуу биет гэсэн гурван хэсэгт хуваагдах юм. Үүний дараа төхөөрөмжийн турбин руу бүгд холилдон орж, шингэн нь дахин задралд орж, хийн төлөвт шилжиж, гурван төрлийн бодис хатуу болон хий болж байгаа юм. Хийтэй дагалдах хорт бодис болох хүхэр бусад диоксинуудыг шохой болон бусад уусмалаар шүүн угааж, бэлэн бүтээгдэхүүн болгоно. Харин хатуу үлдэгдэл нь турбины ажлын горимоос шалтгаалж, их бага нь тодорхойлогдоно. Гарсан хатуу үлдэгдлийг хөвүүлэн баяжуулалт буюу флотаци хийж хоосон эрдэс үнснээс нь коксыг хөөсрүүлэн ялгаж авах юм. Ингэснээр цэвэр кокс гарган авах ба хөөсний устай холилдсон шингэн коксыг гарган авч байгаа юм.

-Шингэн кокс юунд хэрэгтэй юм бэ?

-Шингэн кокс нь маш цэвэр түлш бөгөөд шаталтаас ямар ч утаа хорт бодис ялгарахгүй бөгөөд байгалийн хий шатааж байгаатай адил юм. Гол нь маш сайн экологийн шинэ төрлийн түлш юм. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг дэлхий нийт маш их бохирдолтой гэж үзэн хааж байгаа бол энэ түлш гарснаар нүүрс эргээд эрэлт хэрэгцээтэй болох юм. Өөрөөр хэлбэл, шингэн кокс бол маш их ирээдүйтэй түлш болж байгаа юм.

-Та бүхэн шинэ төрлийн түлш нээсэн гэсэн үг үү?

-Одоогоор бусад оронд коксоор шингэн түлш хийж байгаа туршлага алга байна. Учир нь, зардал өндөр. Зүгээр түүхий нүүрсийг буталж, маш нарийн ширхэгтэй нунтаг 50 мкм хүртэл /1мм-ийг 20-д хуваасантай/болгоод устай хольж, суспенз болгоод цахилгаан станц болон жижиг дулааны станцад ашиглаж байгаа юм. Гол нь шингэн болгоход маш их зардалтай бас нунтаглах явц нь технологийн хувьд маш их хүндрэлтэй байгаа юм. Тэгээд ч түүхий нүүрсэнд агуулагдах элдэв хорт элементүүд нь үлддэг учир дутагдалтай юм.

-Тэгвэл хийний талаар тайлбарлахгүй юу. Яг ямар учиртай хий гараад байгаа юм?

-АББАТ-аас гарч байгаа хий нь устөрөгч 55 орчим хувь, нүүрстөрөгчийн дан исэл 27 орчим хувь, метан 10 орчим хувь гарч байгаа синтетик хий юм. Энэ хийг цааш нь янз бүрийн технологийн хэрэглээнд ашиглаж болох ба хамгийн энгийн хэрэглээ гэхэд дулаан гаргах ахуйн газан хэрэглээнд ч ашиглах боломжтой юм. Мөн хийгээр ажилладаг генератораар цахилгаан гаргах боломжтой. Гэхдээ энэ хиймаш үнэ цэнэтэй түүхий эд учир уг хийг фишер тропшийн процессыг ашиглан төмрийн катализатороор шингэрүүлэх замаар шатахуун, дизель түлш гарган авах зорилгоор ашиглахад тохиромжтой юм. Харин дулааны хувьд дээр хэлсэн шингэн кокс нь хамгийн зохимжтой хувилбар юм.

-Тэгээд энэ төхөөрөмж огт хаягдалгүй болж таарах нь ээ?

-Тийм ээ. Хаягдал огт байхгүй. Бүх төрлийн хог хаягдал, хүний ялгадас, хог, нүүрс ер нь органик нэгдэл бүхий бүх төрлийн түүхий эдийг боловсруулна. Нүүрс хогонд дагах үнс шороо зэргийг нь замын хавтан болгоно.

-Гайхалтай юм аа. Тэгэхээр АББАТ-аар бид яг яаж утаанаасаа, хөрсний бохирдлоосоо, хогноосоо, мөн шороон замаасаа салах вэ. Дулааны зардал нь өрхүүдэд хэр үнэтэй тусах бол?

-Улаанбаатар хотод 400 орчим ширхгийг суурилуулахад бүх асуудлаасаа салах юм. Өөрөөр хэлбэл, 500 айлын дунд нэг АББАТ тавигдах ба 500 айлыг 10 хэсэгт 50 айлаар хувааж дунд нь дэд бүтцийг нь холбох юм. Гэр хорооллын бүх айлыг бие даасан дэд бүтэцтэй холбоно. Дулааны зардлын хувьд орон сууцны дулааны үнээр нийлүүлэх бүрэн боломжтой. Иргэд ахуйн хог, хаягдал, бохирын лагаа дулааны үнэдээ тодорхой хэмжээгээр тооцуулах бүрэн боломжтой.

-Гэр хороололд байгаа айлуудын тал орчим хувь нь монгол гэрт, байшинд амьдарч байна. Байшин нь дулаан алдагдал ихтэй шүү дээ. Энэ асуудлыг судалж үзсэн үү?

-Манай хамт олон 2016 оноос эхлэн модон бүтээгдэхүүний цогцолбор үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Барилгын ажил үндсэндээ шувтрах шатандаа орлоо. Нийт 12 мянган метр квадрат барилга.

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ОСП хавтан МДФ хавтан үйлдвэрлэхээс гадна угсардаг орлогод нийцсэн хувийн орон сууц үйлдвэрлэх юм. Түүнчлэн хувийн сууцанд шаардагдах хаалга үүд тавилга шал цонх гэх мэт бүгдийг нэг дор үйлдвэрлэж, хямд өртөгтэй, дулаан алдагдал маш бага сууцыг олноор үйлдвэрлэж нийлүүлэх юм. Нийт 36 төрлийн загварын байшин байна. Бүх сууц нарны халаагууртай инженерийн бие даасан дэд бүтцийн шийдэлтэй, мөн түүнчлэн бүх тавилга нь дагалдана.

-Энэ байшин их таалагдаж байна. Зусланд ч, хөдөө, орон нутагт ч, хаана ч барьж болох юм байна. Үнэ өртгийн хувьд ямар байх бол. Угсрахад хэр хугацаа орох вэ?

-Тийм ээ, хаана ч барьж болно. Үнийн хувьд зураг дээрх байшин тооцоогоор 30 орчим сая төгрөг болох байх.  Нарийн тооцоог үйлдвэр ашиглалтад орж байж гарна. Найман хүн таван цагийн дотор байшингаа угсарч байсан. Харин дотор гадна засал энэ тэрийг нь 5-6 хоногт хийх байх, барилгачдын ур чадвараас шалтгаална

-Таныг Японд очиж бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцсон гэж байсан?

-Өнгөрсөн жил Токио хотын Биг сайт үзэсгэлэнд зохиогддог барилгын материалын үзэсгэлэнд өөрийн бүтээгдэхүүнээрээ оролцсон юм. Бүтээгдэхүүнүүд маань япончуудад маш их таалагдсан. Японы нэг компани бүгдийг нь худалдан авсан. Мөн Японы модон эдлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Ишимори бидэн дээр ирээд тус холбооны их хурлын үеэр болох үзэсгэлэнд оролцохыг урьсан юм. Бид урилгыг хүлээж авч, тус үзэсгэлэнд мөн оролцож бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж, мөн шагнал авсан юм. Японы талаас манай компанийг маш их сонирхож, өнгөрсөн аравдугаар сард нэг компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хувьцааныхаа 1,78% -ийг өгөөд ирсэн мөн бүтээгдэхүүн борлуулах эрхийг өгсөн юм.

-Танай хамт олон бидний өмнө тулгараад байгаа бараг бүх асуудлыг шийдэх гээд чимээгүйхэн зүтгэж байгаа юм байна шүү дээ? Яаж ийм олон ажлыг амжуулж нугалж байна даа?

-Мэдээж, маш их хүч хөдөлмөр, цаг, хөрөнгө орж байгаа. Тэглээ гээд бидэнд зогсох эрх байхгүй. Бидний өмнө утаанд хордож байгаа үр хүүхдүүд, ирээдүй маань байна. Би хамт олондоо нэг зүйлийг хэлдэг юм өдөр болгон хүүхдүүд, ард олон маань утаанаас болж амь нас нь эрсдэлд орж байна.Тиймээс бидэнд ядрах эрх байхгүй гэж. Манай хамт олон ч бүгд юу хийж байгаагаа сайн ойлгож байгаа учраас цаг наргүй ажиллаж байна даа. Ер нь шинээр зохион бүтээж хийнэ гэдэг маш их тэвчээр, судалгаа, цаг үрсэн ажил. Бид энэ төхөөрөмжөө бүтээхийн тулд үндсэндээ найман жил зарцуулж байна. Судалгаанд дөрвөн жил, зураг төсөлд хоёр жил, туршихад хоёр жил болж байна. Одоо ч сайжруулалт хийж, АББАТ-ын гурав дахь хувилбар дээр явж байна. Нэг асуудлыг ойлгох хэрэгтэй. Бидний хийж байгаа төхөөрөмж бол туршилтын загвар төгс болгоход үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хугацаа, хөрөнгө мөнгө мэдээж орно. Бид одоогоор маш хязгаарлагдмал нөөц бололцоонд тулгуурлаж хийж байна. 100 хувь хүссэн хэмжээндээ зургийн дагуу хийхэд техникийн боломж хүрэлцэхгүй байх асуудал зөндөө гарч байна. Гэвч яаж ийж байгаад технологийг нь гарган авах нь чухал учир зарим нэг асуудлыг монголчлох аргаар давж туулж байна.

-Сүүлийн 20-оод жил бид утаа ярьсан, их хөрөнгө мөнгө үрсэн ч үр дүн гараагүй. Таны бодлоор бид юунд алдсан бэ?

-Бид чинь дэлхийн хамгийн хүйтэн оронд амьдарч байна. Мөн бидний ахуй монгол гэр сууц. Ийм амьдралын хэв маяг нөхцөлийг дэлхийн хаана ч байхгүй шүү дээ. Тиймээс дэлхийн эрдэмтэн зохион бүтээгч нар бидэнд зориулж толгойгоо гашилгаж манайд тохирсон техник технологи зохиох болов уу? Хэрэв гарц шийдэл байсан бол хэн нэг аавын хүү гаднаас оруулж ирээд шийдэх байлаа. Бүх бурууг төр, засаг руу хандуулах нь учир дутагдалтай ч юм. Ямар ч мундаг ерөнхий сайд, ерөнхийлөгч байгаад мөнгө байгаад шийдэж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл бидэнд манай ахуй онцлогт тохирсон технологи алга байна.

Таны ширээн дээр байгаа энэ дөрвөн шилтэй юм юу вэ? 

Энэ бор шаргал нь 58%-ийн агуулгатай 4%-ийн хүхэр агуулсан төмрийн хүдэр, том ширхэгтэй саарал нь 86%-ийн агуулгатай шууд ангижруулсан төмөр, нөгөө хоёр нь 99,8% хувийн төмөр. Би судалгааны ажил хийх явцад өнгөт болон хар төмрийг гарган авах технологийг сонирхож байсан юм. Яагаад гэвэл устөрөгч болон нүүрстөрөгчийн дан исэл нь металлыг ангижруулахад ашигладаг ба сүүлийн үед шууд ангижруулах технологи эрчимтэй хөгжиж байгаа юм. Өнгөрсөн зун манай найз надад төмрийн хүдэр авчирч өгөөд хүхрийг нь багасгах талаар судалж өгөөч гэсэн юм л даа. Тэгээд би АББАТ төхөөрөмжид оруулж үзсэн юм тэгээд их боломжийн үр дүн гарсан юм. Хамгийн гол нь хүхэр нь маш их багассанаас гадна төмрийн оксид маань шууд төмөр болсон юм. Ингээд хэд хэдэн удаа туршилтыг янз бүрээр хийж байгаад төхөөрөмжөө өөрчлөхөөр шийдэж дээр ярьсан 3 дахь хувилбар луугаа орсон юм. Ямар ч байсан онолын хувьд болно гэдгийг мэдэж байсан учир технологийн асуудал үлдэж байгаа юм л даа.

 

 

 

-АББАТ чинь бас төмрийн хүдэр боловсруулах боломжтой юм уу?

-Зөвхөн төмрийн хүдрээр зогсохгүй хар болон өнгөт металлыг гарган авах боломж нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл шууд хүдрээс цэвэр металлыг гарган авах юм. Үйлдвэрлэлийн олон шат дамжлага алга болно гэсэн үг.

-Би ерөөсөө сайн ойлгож өгөхгүй байна л даа? Бид чинь өчнөөн олон жил цэвэр зэсийн үйлдвэртэй болох гэж мөрөөдсөн дотооддоо түүхий эдээ боловсруулах талаар маш их ярьсан Таны энэ технологи тийм боломжийг авчрах юм гэж үү?

-Мэдээж одоо хийж байгаа ажил маань амьдралд хэрэгжээд ирвэл Монголчууд бидний өмнө маш сайхан боломж нээгдэх юм. Англи улсад анх уурын хөдөлгүүр гарснаар аж үйлдвэрийн хувьсгал эхэлж хөгжлийн шинэ шатанд гарч байсан түүх бий шүү дээ. Бидний эргэн тойронд бидний өнөөдөр хэрэглэж байгаа гар утас унаж байгаа машин бүгд инженер эрдэмтдийн бүтээл шүү дээ. Одоо дэлхий маань маш хурдацтай хөгжиж байна металл боловсруулах салбарт маш том үсрэнгүй хөгжил ирж байна. Түүний нэг тод жишээ бол 3D метал принтер.

Хуучин технологиор токарь юм уу, фрезерийн машинаар нэг эд анги хийх гэж 50 орчим хувийн металлын хаягдал гаргаж, маш их цаг, хүн хүч зарцуулдаг байсан бол одоо эдийн засгийн асар их хэмнэлтийг дээрх технологи бий болгож байгаа юм. Гэхдээ хамгийн гол нь дээрх технологийн түүхий эд маш үнэтэй байгаад асуудал оршиж байна. Өөрөөр хэлбэл, металлургийн салбарын хөгжил жаахан хоцроод байгаа юм л даа.

-3D принтер гэж уншиж байсан юм байна. Гэхдээ хуванцраар л хэвлэдэг гэж ойлгож байсан бүх төрлийн металлаар болдог юм байна. Түүхий эдийн үнэ нь хэд байдаг юм бол?

-Одоогийн технологийн боловсруулалтаар нунтаг төмөр нь /atomized powder iron/ 1 тонн нь 30 орчим мянган ам.доллар байгаа. Нунтаг зэс болон өнгөт металлууд мэдээж бүр үнэтэй байгаа юм.

-Таны технологи энэ нунтаг металл гаргах юм байна. Тийм үү?

-Тийм. Бид төмрийн хүдрийг Хятад руу тонныг нь 50 орчим ам.доллараар гаргаж байгаа бол боловсруулбал тонн нь 30 мянган ам.доллар болох боломжтой болно. Хэрэв эд анги, деталь хийвэл бүр их ашигтай болох юм.

-Манай улс жилд гурван сая гаруй тонн төмрийн хүдэр гаргадаг гэсэн статистик байна. Тэгэхээр энэ төмрийн хүдрийг боловсруулахад хэдэн тонн нунтаг төмөр гарах вэ?

-Ойролцоогоор 1,7 сая байх.

-1,7 саяыг 30 мянгаар үржүүлэхэд 51 тэрбум ам.доллар болно. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 10 тэрбум ам.доллар биз дээ?

-Энэ бол зөвхөн төмрийн хувьд бусад олон төрлийн хүдрийг боловсруулах боломж харагдаж байгаа. Би хэлсэн шүү дээ. Бүх төрлийн өнгөт металл хар металлыг цэврээр нь гаргах гэж.

-Байгаль орчинд хэр хор нөлөөтэй технологи болох вэ?

-Энэ технологи байгаль орчинд ямар ч хоргүй, хаягдалгүй маш цэвэр технологи

-Сүүлчийн асуулт. Бид яагаад хөгжихгүй байна вэ? 28 жил зах зээл, ардчилал гэж явлаа. Хүсэн хүлээсэн үр дүн гарахгүй, ард иргэд тун хэцүүхэн амьдарч байна шүү дээ?

-Хүн, хүн өөрийн өнцгөөс тайлбарлах байх л даа. Миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр бидэнд чадвар мэдлэг, зохион байгуулалт дутагдаж байна. Манай аж ахуй нэгжүүд бараг бүгд маш бага ашигтай ажиллаж байна. Түүний нэг тод илрэл ажилчдад очиж байгаа цалин. Бид өөрсдөө маш бага юм бүтээж, бүтээсэн юм нь өндөр зардалтай, өрсөлдөх боломжгүй байна. Тиймээс жаахан хуримтлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудыг авах гэж улс төрийн дайн болж байна шүү дээ. Хувийн бизнес хийгээд ашиггүй учир бүгд төрийн албан хаагч болох гэж зүтгэж байна. Энэ ч тэдний буруу биш л дээ. Бидэнд шинжлэх ухаан, технологи алга. Бодит байдал дээр тавчиг шаахай барьсан ерөнхий сайдуудтай байна шүү дээ. Бидний хүсч мөрөөдөөд байгаа барууны ертөнцөд шинжлэх ухаан, технологи байна. Тэд гар утсыг 50 ам.доллараар хийгээд 1000 ам.доллараар дэлхий даяар зарж байна. Ийм өндөр ашиг хийж байхад ажилчдадаа 3-4 мянган ам.долларын цалин өгөх асуудал биш шүү дээ. Бид бүгдээрээ тэдний юмыг авч ашигладаг улс болж хувирсан болохоос биш өөдөөс нь өгөх, гялтайх юмгүй сууж байна шүү дээ. Тэд материалын хэрэглэгчид болохоор манайх шиг орноос газрын баялгийг хэдээр авахыг тэд л үнэ тогтооно. Тиймээс бид хэчнээн их баялгаа гаргаад амжилтад хүрч баян тансаг болохгүй. Хэрэв бид өөрсдөө зохиогоод бүтээгээд тэр нь дэлхийд эрэлт хэрэгцээ болж, дэлхийн эдийн засгийн интеграцичлалд хөл нийлүүлэн алхах юм бол хамгийн хөгжилтэй улс болоход тун амархан юм. Хувийн бизнес ашигтай болоод ирвэл ер нь хэн төрийн албан хаагч, улстөрч болохыг хүсэх билээ дээ.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд танд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

-За баярлалаа. Монгол Улс маань тун удахгүй хөгжлийг авчрах өөрийн гэсэн технологитой болох гэж байна. Нийт ард түмэндээ ирж буй шинэ оны гал халуун мэндийг хамт олныхоо өмнөөс хүргэе.

PS: Бүхэл бүтэн улс орны хөгжлийн асуудал ард иргэдийнхээ эрүүл таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр энэ хамт олон бор зүрхээрээ өөрсдийн итгэл сэтгэлд тулгуурлан бид бүхний хойч үеийн төлөө чимээгүйхэн  хөдөлмөрлөж, зүтгэж байгааг хараад үнэхээр сэтгэл огшихгүй байж чадсангүй. Монгол Улсын маань нэн шинэ түүхэнд бид анх удаа өөрсдөө өндөр хэмжээний шинэ технологийг өлгийдөн авах цаг асуй. Бидний монголчууд дунд ийм сэтгэлтэй олон олон залуус байгаа нь дамжиггүй юм. Бурхан хүнийг бүтээсэн, инженерүүд бусдыг нь бүтээсэн гэж сонсож байсан юм байна. Тиймээс хөгжиж дэвшье гэвэл бид үр хүүхдээ инженер, зохион бүтээгч, химич, физикч болгох хэрэгтэй юм байна. Сүүлийн 28 жил бид ямар боловсон хүчин бэлдсэн бэ? гэдэг асуудлыг Та бүхэндээ үлдье.

Монголчуудын маань итгэл сэтгэлийн галыг асаах энэ хамт олондоо нийт монголчуудынхаа өмнөөс ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
286
ЗөвЗөв
80
ГайхмаарГайхмаар
21
ХөөрхөнХөөрхөн
15
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

121 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Munguu. 2019-01-02 103.10.22.21

sain bnuu tanid amjilt hysie ee. ene baishin hedeer barigdah ve? sonirhoj bn.

Avatar

Зочин 2019-01-02 202.55.191.130

not bad

Avatar

Д.Зоригт 2019-01-02 43.243.161.23

. Ямар сайхан гайхалтай мэдээ вэ? Баяр хүргэе.

Avatar

Usukhuu 2019-01-02 43.228.131.231

bayar hurgie

Avatar

Dorj 2019-01-02 142.196.128.66

Mongol hun tanid talarhaj eh oron,ard tumnee jargaah ajild amjilt, delhiid gaihagdsan ,delhiin olon orond tus dem ugsun buteel baig.

Avatar

Toma 2019-01-02 66.181.182.11

Bayr hurgie. yasan saihan yum be.

Avatar

Б Амгалан 2019-01-02 103.57.92.98

Ямар гоё вэ. Эмээ нь энэ дулаан байрыг захиаж бариулж болох уу. Ямар үнэтэй тусах бол. Харилцах утас өгч болох уу.

Avatar

mongol 2019-01-02 66.181.184.179

Estoi saihan medee bur erch huch medregdeed yavchihlaa ta nariig buh l talaar demjine shuu mash uhaalag yariltslaga ugchee amjilt husie zaluusaa

Avatar

Дсз 2019-01-02 66.181.161.121

Маш сайхан мэдээ байна. Хэрэв хөрөнгө мөнгө босгох, дэмжлэг хэрэгтэй бол таван толгойн хувьцаанаас ирэх ноогдол ашгаа өгөхөд бэлэн байна. Энэ санааг нийтээрэй дэмжээд явчуул бид ерөн яаахаараа дандаа зээл тусламж эсвэл өр тавиж байх ёстой юм өөрийн орний ашигт малтмалаа өөрсдийн тенологоор болвсруулж дэлхийд гаргяа

Avatar

Зочин 2019-01-02 202.126.89.138

Сайхан мэдээ уншлаа. Сэтгэл огшив. Амьлралд хэрэгжээсэй.

Avatar

Мөнгөө 2019-01-02 202.9.42.32

Сайхан мэдээ байна.Залууст баяр хүргэе. Хурдхан л үр шимий нь үзмээр санагдчихлаа.Амжилт хүсэе. Хандив цуглууж дэмжихэд бэлэн байна.

Avatar

АРД 2019-01-02 202.179.11.250

ХУЛГАЙЧ ХЯТАДУУДААС БОЛГООМЖЛООРОЙ АМЖИЛТ ХҮСЬЕ ТАНАЙ БҮТЭЭЛ АЙЛ БҮРТ ХҮРЭХ ТЭР ӨДРИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА

Avatar

Turshilt shuu dee 2019-01-02 203.91.115.53

Ene bol turshiltiin zagvar tusul. Uildverleld nevtreheer ajillah eseh ni todorhoigui. Jijig zagvaaraas tom ruu gaa shiljiheer technology uurchlult orj magadgui. Anhaarah heregtei.

Avatar

Зочин 2019-01-02 155.143.170.135

yu ch hj buteeguigee chamaig bodohod hj buteesen yumtai bna…teged buh neelt turshiltaas eheldeg..turshilt ni ch amjilttai bolj bna gedeg heregleend newtrehed oirhon bn gesen ug

Avatar

Зочин 2019-01-02 66.181.160.113

Нөгөө Нацагнямын ажил яасан бэ. ЗГ-аас 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн санагдах юм. Арай ээлжит хууран мэхлэлт байгаагүй биздээ.

Avatar

нацагнямын фен 2019-01-02 202.179.31.6

ингэхэд нөгөө наням буюу нацагням юу болсон бэ тэрний бүтээл шиг мартагдаад дуусахгүй бол ёстой жинхэнэ монгол капитал байна үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ эдгээр залуус нацагнямтай хамтрах хэрэгтэй дэмжлэг хэрэгтэй нөхдүүдээ

Avatar

sss 2019-01-02 103.57.94.98

Nuguu MDB havtan yasan be? Bondiin mungu avch ene ajliig hiiheer bolson shuu dee

Avatar

Зочин 2019-01-02 202.126.89.154

Үйлдвэрээ бариаад дуусаж байгаа юм биш үү? Их л том юм барисан байна шд.

Avatar

Зочин 2019-01-02 202.179.27.175

ter mongonoos chini awaagui bolood l sonin TB fb medeen yawahgui bgaa biz dee

Avatar

Сэтгэл 2019-01-02 66.181.182.232

Монголчууд ядарсан нэгнээ дэмжиж чаддаг шигээ юм хийж байгаа хамт олноо дэмжье.Энэ ярилцлагыг хийсэн сэтгүүл ч уриалаад явчихвал яасан юм

Avatar

ankhaa 2019-01-02 203.91.118.42

Энэ мэдээллийг уншлаа үнэхээр сэтгэл баярлаж байна. Эдгээр Монгол залуусд баярлаж талархаж байна гэдэг үг үнэндээ багадна. Үүнд ганц тулгамдсан асуудал яригдаад байгаа нь төсөв хөрөнгө мөнгөний асуудал хүндрэлтэй гэж байна. Бид олуулаа нэгдээд ядарсан нэгнийгээ байртай болгочихдог шигээ эдгээр залуусд туслаад хандивийн аян өрнүүлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Мэдээний багийнхан анхааралдаа авна биз дээ. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Иргэд өөрсдийн боломжоор хөрөнгө босголцоод явбал болхор юм

Avatar

Зочин 2019-01-02 202.9.43.40

үнхээр сайхан ажил яьаглаж байгаа юм бн.хурдан үр дүнд хүрээсээ.хамт олонд нь талархаж бн.улс төрчдөөс хол байгаарай юуч болгож мэдэн шүү.ажлын амжилт хүсье

Avatar

Altan 2019-01-02 64.119.23.180

Amen. Burhan iveeg.

Avatar

Moogii hishgee 2019-01-02 64.119.26.103

Uneheer baharhaj bna ireedui hoich uyiinhen mn utaagui bohirdolgui ulsad amidarch aj toroh daihan bolomj neegdej bgd mash ih bayrlan talarhaj bna amjilt husey saihan oyunlag hodolmorch zaluusda bayr hurgey

Avatar

Зочин 2019-01-02 188.36.7.24

Хуаануудаас хамгаалвал таармаар үнэхээр ямар ч тоглоом биш.

Avatar

Зочин 2019-01-02 66.181.180.81

Утааны эсрэг төсөвлөсөн хөрөнгийг энэ хүнд өгөөчээ

Avatar

Зочин 2019-01-02 202.126.89.154

Атаархагчид 16 байна дээр хараарай. Хөөрхийс Яагаад? Яагаад тэнэглэл нь 11 байгаа юм? Ууртай нь 3 шоолж байгаа нь 3 байгаа юм бол?

Avatar

j. otgonbat 2019-01-02 202.126.89.27

shinjleh uhaan tehnology hogjij bj uildverlel hogjino. tegsen tsagt avilga bagasch niigmiin uhamsar deeshilj jinhene eh ornooro baharhah chineeleg irged bii bolno. gaihamshigiig buteej bgad mash ih bayarlaj bn. toroos demjih estoi gai teeg sadaa bolj bolohgui. buteej bga hun ongorsonteige zuuralddaggui uragshaa temuulj amidardag. amjilt

Avatar

Зочин 2019-01-02 122.201.22.32

Хоолой зангируулан байж уншлаа.үнэхээр сайхан мэдээ байна.хөгжил дэвшил ойрхон ирсэн байна.

Avatar

Зочин 2019-01-02 66.181.160.88

Үнэхээр гайхамшиг болохнээ хѳдѳлхийн дээд хѳх монгол гэж 100 жилийн хѳгжилийг 10 хан жилд хиицгээх юм бишүү бүхийл чадлаараа дэмжиж бнаа би юу хииж чадахуу хиие ирээдүйдээ итгэл дүүрэн сайхан амьдарцгаая тѳр засгыг хараад нас минь гүйцэхгүйн ѳѳрѳѳ ѳѳртѳѳл найд

Avatar

Зочин 2019-01-02 120.18.8.167

Төр засаг дэмжихгүй.Зарим нь атаархаад ажилд нь саад болно.Ард нийтээрээ л дэмжих нь зөв.Хүн бүр чадлынхаа хирээр туслая.Үнэндээ та нараар бахархаж байнаа.Бидний сайхан амьдрал та нарын сэтгэлд байх шиг . .

Avatar

Зочин 2019-01-02 120.18.8.167

Шинэ онтой сайхан мэдээгээр золголоо.Манай залууст хийж чадахгүй зүйл байхгүй.Эдийн засгийн дэмжлэг байвал бүгдийг хийнэ.Компаний хувьцаа гаргасан уу.Худалдаж аваад хөрөнгө оруулья.Эсвэл ард нийтээрээ хандив цуглуулаад дэмжиж болно шүү дээ.Утөө болохоосоо сална.дээр нь нана технологийн шинэ дэвшил ирж байхад дэмжихгүй байж болохгүй санагдана

Avatar

Лантуу 2019-01-02 66.181.161.33

Итгэмээргүй сайхан сонсогдож байна. Гэхдээ худлаа гэж бодохгүй байна. Төр засгийн толгойд гарсан зальжин луйварчид ийм үр ашигтай санааг ашиглах нь юу л бол учир нь тэдэнд ашиггүй болхоор тэр.

Avatar

зочин 2019-01-02 182.160.40.53

Бяднийг аврах Чигэс N 2 ирцэн байгаад байгаа юм биш бээз? ай?

Avatar

Л чимэд 2019-01-02 202.126.89.220

Ийм сайхан залуусдаа улам их амжилт хүсье Та нарыг ойлгож дэмждэг төр засагтай болоосой

Avatar

Зочин 2019-01-02 66.181.191.230

Ц,АТАР.Энэ Ариунбат зальуу,энэ хамт олныг магтан сайшаах хамгийн сайнаар хэлэх үгийн дээд ч багадахаар байна. Манай төр засаг дарга нар ийм сайхан залуусаа дэмждэг ч болоосой, хамтардаг ч болоосой.
Ийм сайхан юм хийж байгаа хүмүүсийн урмыг битгий хугалчихаасай л гэж залбирцгаая!!!
Улс орон маань удахгүй мандан бадарч, ард бид сайхан амьдрах нь
Дарга нар ард олноо хүнээ дээдэлдэг ард түмнийхээ итгэлийг уландаа гишгэдэггүй байсан бол манай улс аль хэдий азийн бар улс болох байлаа.

Avatar

zochin 2019-01-02 66.181.190.52

BUh ard tumnees handiv bosgovol yasan yum bee. Odoo mongolchuud uursdiin erh ashig eh orniihoo tuluu negdhed belen baigaa shuu er ni huvisgaliin tophiroo burdeed baigaa shuu.emid mend uldeh uguin tuhai yarigdaad ehelsen shuu dee , ur udam maani eruul saruul uldeh tuhai asuudal yarigdaj baigaa ue shuu dee.

Avatar

zochin 2019-01-02 66.181.190.52

Ard tumendee handaad buh niitiin handiv ehluulbel yasan yum mongolchuud odoo eh orniihoo sain saihnii tuluu negdene shuu.odoo zuvhun zohion baiuguulah zoritopi zaluus l dutaad bna daa. Ta nardaa amjilt.

Avatar

Зочин 2019-01-02 103.229.120.216

ok ta nar chadnaa

Avatar

zochin 2019-01-02 66.181.190.52

Ta buhendee bayr hurgej bas ta buhnii tuluu zalbirch bna aa.ta na mini anhaaral bolgoomjtoi baigaarai…..ene tur zasgiin erhend bui ulsuud chini ene mongoliig utaatai yaduu bailgah sonirholtoi baigaa shuu ternees hetsuu bolohgui bolood mongol yaduu baigaa yum bish shuu.tiim uchir alivaa uudluh deeshleh zuv sanaag humuusiig nam darsaar irsen gedgiig bitgii martaarai .uildverleh heregjuuleh biznesee gadnii hurungu oruulalt kompanid naidah bish uursduu mungu bosgovol zugeer shuu 100huvi uursduu.

Avatar

Зочин 2019-01-02 103.10.22.22

Ene yu be zohiol ymuu saihan zugnul bn

Avatar

Зочин 2019-01-02 59.153.112.144

Бичлэгэн дээр бодитой гараад л байх юм

Avatar

Отгонтуул 2019-01-02 66.181.161.45

Гайхалтай сайхан мэдээлэл уншлаа монгол хүний оюун ухаан шавхагдашгүй билээ утаа арилгахад зориулдаг мөнгөө засгийн газар эгэ рүмүүст өгөөсэй гэж залбирлаа

Avatar

L 2019-01-02 78.35.64.107

Bayirhvgiii amjilt xvsiiiii

Avatar

Зочин 2019-01-02 64.119.24.110

Энэ хамт олонд шинэ оны мэнд хүргэе. Ажлын өндөр амжилт хүсье. Орон нутгийн бүтээлч нөхдийн дэмжлэг оролцоог оруулж, дээр нь төр дэмждэг үзүүлвэл ирээдүй ойрхон байна.

Avatar

Зочин 2019-01-02 139.5.218.139

би дѳнгѳж сая хамгийн шударга гэж итгэж явсан тв9 монгол комментруу ийм бүтээл хийсэн байна утаагүй болох шийдэл байна та 2 тэрний талаар уншиж танилцуулаач гэсэн чинь тийм юм хийсийн бол ѳѳрсдѳѳ танилцуулахгүй юу ямар биднарын ажил юмуу гэж авдаг байна шүү нэг л их утаа угаартлаа гээд хуцаад байсан жинхэн худлаа 2 гар байнадаа.яахав хэдэн халтар цаасыг нь ѳгчихвѳл ийм сайхан юм бүтээжээ гээл орилох байхдаа

Avatar

Зочин 2019-01-02 139.5.218.139

угаасаа худлаа нѳхдүүд байна лээ шаал хэнд ч хэрэггүй мэдээлэл энд тэндээс ухаж шаргаад яриад байдын байж очиж очиж news.mn ээс энэ мэдээг олж хараагүй л байв гэж

Avatar

Зочин 2019-01-02 103.229.123.20

Ugaasaa b*** dolooson doldoi nar shde

Avatar

Зочин 2019-01-02 122.201.24.50

Chi uuruu aytaihan bichku yaasiin hun zagnaj bga yum shig yum bichtsen bsn.bizde unshaach ta nar chih shig uuruu iim yum bn gd aytaihan tailbarlaad bichku

Avatar

Зочин 2019-01-02 202.9.42.71

Мундаг эх оронч сэтгэлтэй залуус бна томчуудын хийж чадаагүй зүйлийг харин ч ёстой мундаг хийлээ дээ та бүхэнд ажлын амжилт хүсье

Avatar

Zochin 2019-01-02 202.21.106.158

Uneheer unen bol saihan l yum bna.Ta buhend shine onii mend hurgii!

Avatar

Залуу үе 2019-01-02 49.0.223.24

Нүд нээгдэж сэтгэг гэрэлтүүлсэн сайхан мэдээ байна баярлалаа.

Avatar

Зочин 2019-01-02 103.26.193.218

Үйддвэрдэд нэвтрүүлхэд юу саад болоод байна. Жаахан реклам түргэдэээд байна уу эсвэл зүгээр л худлаа яриад байна уу. 50 Долларыг 31000 доллар болгох технологи юм бол маш нууцлалтай чимээгүй хийж үйлдвэрээ барьмаар юм. Дараа ньхуримтлуулсан ашигаараа УЛААНБААТАРЫГ орон сууцжуулвал зүгээр л дээ.

Avatar

Зочин 2019-01-02 202.126.89.154

Ярилцлага уншихад эд нар явах замаараа л явж байгаа юм байна. Ямар нэг саад болсон юм байхгүй байх. Ийм том бүтээн байгуулалт хийж байна шүү дээ.

Avatar

Зочин 2019-01-02 66.181.191.121

Амжилт хүсье, Бүтээлч сэтгэлгээтэй иим инженер залуус л монголыг хөгжүүлнэ

Avatar

Зочин 2019-01-02 103.87.255.62

энийг дэмжих сэтгэл л байвал ийм залуус юм хийж чаднаа

Avatar

Зочин 2019-01-02 66.181.161.96

Ямар сайхан бахархмаар юм бэ энэ хамт олонд баяр хүргэж ажилд нь улам их амжилт хүсэе энэ залуусийг энэ чинь монгол шүү энэ чинь эх оронч шүү гэж үеийн үед хэлэх ярих цаг ойрхон бндаа та нартаа баярлалаа

Avatar

Зочин 2019-01-02 103.9.91.40

Энэ орчин, утаагаар бизнес хийгчид тээг болох бх шүү.

Avatar

jk 2019-01-02 202.179.31.96

Uneheer l tiim mindag tekhnologi gargaad irsen yum bol sain l bna herev tiim bol ene hunees l toriig bur hol bailgah heregtei tor herevee oroltsood ehlevel tegeel duusna Ene hun ooroo zah zeeliinhee jamaar yavaad horongo oruulagchaa olood ooroo hiivel harin ur dund hurne

Avatar

Зочин 2019-01-02 202.70.34.70

Бүтвэл зүгээр л юм байна. Гэхдээ үйлдвэрлэлд ортол ч удах л байх даа. Цоо шинэ юм бол эхлээд онол нь батлагдаж байж л үйлдвэрлэлд орох байх. Манайхан энд тэндэхийн сэлбэг авчирч автобус угсарчихаад л худлаа яриад байдаг болохоор…

Avatar

Зочин 2019-01-02 64.119.18.92

Энэ дэлхий үүний хаагуур явдаг байна аа. Сэрэхгүй бол сайхан зүүд.биш байгаасай даа.

Avatar

Зочин 2019-01-02 183.177.98.174

Баяр хүргэе.

Avatar

ok 2019-01-02 103.57.92.77

за баяр хүргэеь, 25н жил утаа хөрсний бохирдол бууруулна гэж идэж уусан төсөл , хөтөлбөр хэрэгжүүлсэн хулгайчуудын мөнгийн хурааж энэ компанид өг, нээрээ үнэхээд идэж уусан нөхдүүдийг харахааар дургуй хүрч , гэр хороололд усанд оочерлож, утаанд хордож байгаа хүүхдүүдийг харахаар гол харлаж, энэ сайхан үеийг үзэхгүйгээр уушгины хавдараар үхсэн найзаа бодохоор үнэхээр энэ идэж уусан нөхдүүдийг үнэн голоосоо үзэн ядаж байна, хурдан л хийгээрэйгээрдээ,

Avatar

Г.БАДАРЧ..... 2019-01-02 66.181.160.41

Би ХАА- н инженер. Та нарт баяр хүргэё. Малын шивх ашиглаж хөдөөний айл өрхийн дулааныг шиидэх технологи боловсруулбал олон асуудал шиидэгдэнэ. Энэ талаар сонирхож байсан уу? Уулзаж ярилцмаар байна. Та нөхөдөд аижилт хүсье.

Avatar

Зочин 2019-01-02 66.181.160.124

Amjil hvsii bi sh gesen uulzaj yrilstmaar baina. 88344466

Avatar

Зочин 2019-01-02 203.217.139.225

ЖДҮ чинь ийм хүмүүст очих ёстой гэж бодох юм.

Avatar

sanaa zovogch 2019-01-02 119.40.102.5

TOR oroltsvol tegeel idej uugaal duusna. yamaar ch um be dee

Avatar

Зочин 2019-01-02 202.9.43.147

Ямар сайхан юм бэ? Ёстой хэлэх ч үг олдохгүй нь ээ. Эрхбиш бүхэл бүтэн улс байна даа, ийм хүмүүс олдох байлгүй дээ. Дандаа л гадаадын хүмүүсийн хийж бүтээснийг уншдаг байсан чинь. Одоо төр л битгий оролцоосой.

Avatar

Зочин 2019-01-02 182.160.33.229

САЙХАН БАЙНАА, ЦААШДАА УЛАМ САЙХАН АЖИЛ ӨРНҮҮЛЭЭРЭЙ.

Avatar

Gnsek 2019-01-02 66.181.186.139

Demjij bn

Avatar

SRDU 2019-01-02 202.179.31.114

Шинэ оны босгон дээр ийм сайхан зүйл уншихад үнэхээр сайхан байлаа. Та нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Ийм залуус Монгол эх орноо хөгжүүлэх болно.

Avatar

овубцбц 2019-01-02 183.81.169.162

Шинэ оны эхний ажлын өдөр ийм эерэг зүйл олж уншсандаа баяртай байнаа

Avatar

zochin 2019-01-02 202.70.46.20

Баяр хүргэе. Төсвөөс элдэв дэмжлэг, мөнгө төг авалгүйгээр хэрэгжүүлсэн нь дээр. Төр оролцвол буруудаад явчихна.

Avatar

Зочин 2019-01-02 122.201.26.169

ЁСтой сайхан мэдээ байна. Ингэж юм хийж байгаа залуусаа дэмжих хэрэгтэй . Жинхэнэ шинжлэх ухааны бүтээл байна. Үйлдвэрлэлд нэвтрүүлж ажил болгоход холбогдох яам газрууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Ерөнхий сайдаа анхааралдаа аваарай. Шарсан нугас 3,0 сая төгрөгөөр авдаг засаг дарга шиг дуракууд олон байгаа шүү.

Avatar

ЗӨӨЛӨН ЧУЛУУН ХИЙЦ 2019-01-02 202.9.45.155

САЙН БАЙ НА УУ. ТА БҮХНИЙ ХИЙЖ БАЙГАА АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ. БИД БАРИЛГА БОЛОН ЗАМЫН БОРЖИН ЧУЛУУН ХАВТАН,БЭЛДЭЦ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ЮМАА. МАНАЙ ХАМГИЙН ГОЛ ТЕХНОЛОГИ БОЛОХ АЛМАЗАН ХӨРӨӨНИЙ ШҮДЭЭ ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛООД БАЙГАА ЮМ. ЭНЭ ТЕХНОЛОГТ НУНТАГ ЗЭС, НУНТАГ ТӨМӨР, НУНТАГ КОБАЛТ, НУНТАГ ЦАЙР ЗЭРЭГ ӨНГӨТ БОЛОН ТӨМӨРЛӨГИЙН МЕТАЛЛУУД ХЭРЭГТЭЙ БАЙНА. ӨӨРТЭЙ ТАНЬ УУЛЗАЖ ЭНЭ ТАЛААР ЯРИЛЦВАЛ БОЛОХ УУ. БИДНИЙ ЗОРИЛГО БОЛ МОНГОЛД АЛМАЗНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НУТАГШУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА. 96008900 89898200

Avatar

Зочин 2019-01-02 99.101.17.215

Баяр хүргэе Ямар гоё гэгээлэг мэдээ вэ Энэ ажлыг төр засаг дэмжээсэй Жинхэнэ инжёнёрийн ухаан гарч бна Эдгээр залуучуудыг дэмжиж өөрийн гэсэБ СийБн технологитой болбол манай улс ын хөгжлийн гэрц нээгдэнэ дээ

Avatar

Зочин 2019-01-02 122.201.31.7

DULAANII STANTSIIN UNSNEES s***r GEDEG HAYGDAL GARDAG TERENGEER BAISHIN DULAALVAL YANZIIN DULAAN BOLDOG STANTSIINHAN HAYHAD BELEN BAIDAG DULAALGIIN UILDVERIIG STANTSIIN DERGED BARIVAL

Avatar

Зочин 2019-01-02 122.201.31.7

FIZIK HIMI HOER BARAG NEG MODNII MOCHIR

Avatar

Хайдо 2019-01-02 202.9.43.240

Баяр хүргье. Өөрийнхөө шинэ санааг маш сайн баталгаажуулах хэрэгтэй шүү.Хушуу нэмэх гэсэн хүмүүс их л гарах байх.Физикч,Химич зөв бодолтой мэрэгжлийн хүмүүстэй харилцан санал бодолоо солилцож байвал ажилд нэмэр болох,цаг хожих нөхцөл бүрдэх боломж гарах байх.Мушгирсан орны талаар мэдээлэл үзэж сонирховол ажилд чинь тус дэмжлэг болж магадгүй .

Avatar

Зочин 2019-01-02 112.72.12.9

WOW. bur shokond orloo shd. Mundag yumaa.

Avatar

Ганбаа 2019-01-02 202.55.191.130

ЯМАР САЙХАН, ГЭРЭЛ ГЭГЭЭ, ИТГЭЛ УРМААР ДҮҮРЭН МЭДЭЭ ВЭ ДЭЭ… МОНГОЛЧУУД УРАГШИЛАХ АГШНЫГ АВЧИРСАН ЭНЭ ХҮНД ЧИН ЗҮРХНЭЭСЭЭ ТАЛАРХАЯ

Avatar

Инженер 2019-01-02 202.126.89.229

Баяр хүргэе! Монгол улсын түүхэнд үлдэх олон ажлыг хийсэн байна. Монгол улс анх удаа модон хаалга экспортлж байгаа юм бүр японд шүү. Монгол улс анх удаа ийм өндөр технологи бий болгож байгаа юм байна. Мундаг. Дахин баяр хүргэе.

Avatar

Дорж 2019-01-02 66.181.160.127

Шинэ оны эхэнд сайхан мэдээ байнаа. Хотын шинэ дарга болох шинээр барих нэг сервис центртээ энэ төхөөрөмжиийг нь тавьж ажиллах боломж олгочихвол мөн их хэрэгтэй дээ. Болж байгаа бүхнээ дэмжих хэрэгтэй. Эрс шинэчлэл хийгээсэй дээ.

Avatar

Зочин 2019-01-02 43.242.243.137

Энэ Ариунбат чадах нөхөр шүү, янз бүрийн юм хийж туршдаг нөхөр, нөгөө сэтгүүл сонин гудамжаар зардаг эвхдэг ТҮЦ хүртэл хийсэн гжайгаа

Avatar

Зочин 2019-01-02 202.126.89.229

Баяр хүргэе. Монгол улсын түүхэнд үлдэх олон ажлыг хийсэн байна. Бид анх удаа түүхэндээ ийм өндөр технологи бий болгож байгаа юм байна. Монгол улс анх удаа модон хаалга экспортлож байгаа юм байна. Мундаг гэж хэлээхээс өөр юу гэхэв дээ.

Avatar

Зочин 2019-01-02 139.5.218.139

тэр монгол комментийн 2 нѳхѳр утаа бохирдол гээд л сүржигнээд орилоод байдын байна лээ яг ийм олонд түгээж дэмжих шаардлагатай мэдээг ярьж таниулахгүй л байгаамдаа дээрээс хойш тэр 2 л олж хараагүй байв гэж.эсвэл тэр нэвтрүүлгээр нь яриулахын тулд тѳолбѳр нэхдэг байхалдаа

Avatar

Зочин 2019-01-02 112.72.11.119

Ene deer baigaa heden novshnuud demjeed udvul

Avatar

пп 2019-01-02 202.126.88.43

-Хүн, хүн өөрийн өнцгөөс тайлбарлах байх л даа. Миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр бидэнд чадвар мэдлэг, зохион байгуулалт дутагдаж байна. Манай аж ахуй нэгжүүд бараг бүгд маш бага ашигтай ажиллаж байна. Түүний нэг тод илрэл ажилчдад очиж байгаа цалин. Бид өөрсдөө маш бага юм бүтээж, бүтээсэн юм нь өндөр зардалтай, өрсөлдөх боломжгүй байна. Тиймээс жаахан хуримтлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудыг авах гэж улс төрийн дайн болж байна шүү дээ. Хувийн бизнес хийгээд ашиггүй учир бүгд тө

Avatar

Зочин 2019-01-02 122.201.31.7

AMIGUI YUM GEJ BAIHGUI BUGD BODOJ SERGEDEG TARHITAI

Avatar

пп 2019-01-02 202.126.88.43

-Хүн, хүн өөрийн өнцгөөс тайлбарлах байх л даа. Миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр бидэнд чадвар мэдлэг, зохион байгуулалт дутагдаж байна. Манай аж ахуй нэгжүүд бараг бүгд маш бага ашигтай ажиллаж байна. Түүний нэг тод илрэл ажилчдад очиж байгаа цалин. Бид өөрсдөө маш бага юм бүтээж, бүтээсэн юм нь өндөр зардалтай, өрсөлдөх боломжгүй байна. Тиймээс жаахан хуримтлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудыг авах гэж улс төрийн дайн болж байна шүү дээ. Хувийн бизнес хийгээд ашиггүй учир бүгд тө

Avatar

зочин 2019-01-02 64.119.19.78

монголын тѳр л ард түмэнийг юм хийлгэхгүй хүчиндээд дээрэмдээд туйлдуулж ядууруулсан.бидэнд тѳрийн мѳнгѳ хэрэггүй.зѳвхан чѳлѳѳтэй ажиллах эрх л ѳг. элдэв тусгай зѳвшѳѳрѳл гэрчилгээгээр шанатаажлаад дампууруулах ѳндийх аргагүй ашигийн 100%- авах авилага нэхээд ѳгѳхгүй бол торгож хаалгана.энэ залуусыг хийлгэхгүй. элдэв зѳвшѳѳрѳл ѳгнѳ судлана гэнэ.эд мэдлэг хүрэхгүй учир зѳвшѳѳрѳл ѳгч эцэстэй буруутвал ажилгүй болсноос ѳгѳѳгүй дээр гээд ѳгѳхгүй.сүүлдээ үндсний аюулгүй байдалтай холбоотой гэж ярь

Avatar

зочин 2019-01-02 64.119.19.78

монголыг авилага ѳндийхгүй болгосон.манжийн хүчирхэг тѳр авилага хүнд суртал хариуцлага тооцохгүй болсноос мѳхѳж манжууд хятадуудад хүйс тэмтрүүлсэн.ийм хувь заяаны ирмэг дээр бид бна.монголын бүх тѳрийн байгуулага бүгд ард түмэнээс тусгай зѳвшѳѳрѳл гэрчилгээ батламж гм бичиг бүх юманд нэхнэ.тэр нь хэнд хэрэггүй зүгээр авилага авах тѳрийн сүлжээ л бдаг тэр нэхсэнийг ямар хүн аж ахуйн нэгж биелүүлэх боломжгүй.аргаа бараад ажил хийж амь зогоохын тулд авилага ѳгнѳ тэгээд дампуурч ѳртѳн болно .

Avatar

Batsukhiin Bayartsagaan 2019-01-02 125.182.5.72

Ta buhnii shiniig sanaachilj bui ajil hudulmur sudalgaa shinjilgeend tani undruus undur amjiltiig husen eruuye uu! Ta nar mini chadna shuu, bidnii saihan amidral ta buhnii gart, bid ch bas chadah yadahaaraa tusalnaa. Mongolchuud bid delhiig uurchiluh shine tehnologi buteej chadnaa!

Avatar

ИРГЭН 2019-01-02 66.181.188.38

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА. МУУ ХҮМҮҮС БҮҮ СААД ХИЙГЭЭСЭЙ. САНАА ЗОРИЛГО НЬ САЙХАН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЁ.

Avatar

ХАСУ 2019-01-02 121.88.145.25

Ямар схан мэдээ бээ иим мундаг хүмүүст төр дэмжээд ЖДҮ гээсээ харамгүй өх хэрэгтэй бнаааа . . АРИУНБАТ БОЛОН ХАМТ ОЛНООР НЬ БАХАРХАЖ БН. ТА НАР ШҮҮ . . МУНДАГ

Avatar

Р.Эрдэнэтуяа 2019-01-02 192.119.167.214

Шинэ оны өмнө сайхан мэдээ дуулсандаа маш их бэлэгшээж байна. Ц.Ариунбат болон хамт олонд нь олон жилийн хөдөлмөр, хөлс шингэсэн бүтээл нь бидний хүсэн хүлээж байсан үр дүнг өгч, утаанаас салах, түүхий эдийг бооовсруулан хэд дахин өндөр үнэтэй бүтээгдэхүүн боловсруулж, дэлхийн зах зээлд гаргах болон бусад бүхий л үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье!!!

Avatar

андир 2019-01-02 64.119.27.162

үнэн бол сайхан бна

Avatar

Munkhtulga 2019-01-02 64.119.16.81

Unen bailgui yahaw

Avatar

ихээхэн итгэж найдаж хүлээж буй эгэл ард. 2019-01-02 202.126.88.40

ёстой сайхан итгэл найдвар гэрэл гэгээ агуулсан мэдээ байна. амжилт та бүхэнд. энэ рүү улс төр шуналын дэвүүд зүглэх вий холхон байлгаж ажил болгоорой. маш их шаргуу хөдөлмөр хөрөнгө цаг орж байгаа мэдээж. гэхдээ ажил болгож амьдралд нэвтрүүлээрэй зардлаа өшөө бууруулах талаар анхаарч буй бизээ. амжилт хүсэе.

Avatar

Зочин 2019-01-02 66.181.160.15

Монголчууд сайн сайхан амьдрах цаг заавал ирнэ. Үлгэрт гардаг шиг юм болохгүй ч гэсэн итгэх л хэрэгтэй дээ.

Avatar

ТЖ.Сүрэн 2019-01-02 202.9.44.239

Ийм сайхан мэдээ уншсандаа маш баяртай байна.Танай хамт олон гэр бүлд аз жаргал,эрүүл энх амжилт бүтээлийн дээдийг ерөөе.

Avatar

dd 2019-01-02 202.55.191.130

ireh songuulid duuchin buh nam dagsan humuusiig bish salbar salbariin mergejiltnuudiig songowol uls oron saihan hugjih baihdaa

Avatar

Mb 2019-01-02 66.181.160.127

Ээдээ төр засаг маань дэмжээд хөрөнгө мөнгийн шийдээд өөр ямар тус хэрэгтэй байна дэмжээд өгвөл

Avatar

зочин 2019-01-02 122.201.31.170

Ямар гоё мэдээлэл вэ ? Ийм л хүмүүс монголд маань ус агаар шиг хэрэгтэй байна. Төр нь ийм байвал гоёо тэгвэл ч монгол маань дороо босоод ирнэ дээ.

Avatar

Амгаа 2019-01-02 202.131.244.210

Нам засаг л энэ хүнээс холхон байгаасай. Ганц гайгүй юм гарч ирсэнийг баллад хаячих вий.

Avatar

Зочин 2019-01-02 122.201.23.75

Одоогийн ийм системд Засаг оролцвол бантан болно. Энэн шиг олон сайхан хүмүүсийн санаанууд хөгжүүлэх шатандаа унтарч байна.
Дотоодын юм уу гадны хувийн хэвшилтэй нийлж хэрэглээнд нэвтрэх хүртэл сайн хөгжүүлэх нь чухал. ЗГ бол эрх зүйн орчныг нь сайн бүрдүүлээд л өгчихвөл болно. Болгохын төлөө зүтгэж буйд тань талархаж, амжилт хүсэн ерөөе.

Avatar

Зочин 2019-01-02 106.102.128.196

Ямар гоё мэдээлэл вэ, эцсийн зогсоол буюу гэр хороололд суурьлуулаад үр дүнг нь үзэхэд төрөөс мэдээж дэмжлэг хэрэгтэй, үйлдвэрлэлд шилжүүлэх гэх. Амжилт хүсье, шинэ оны мэнд.

Avatar

Зочин 2019-01-02 202.126.89.235

Энэ оны хамгийн сайхан мэдээ. Итгэл алдарч байгаа ард түмэн минь гүн амьсгалж ирээдүйг гэрэлтэй харах мөч иржээ. Маш их баяр хүргэе.

Avatar

Мядагмаа 2019-01-02 203.91.115.46

маш сайн амжилт .дэмжээрэй монголчуудаа

Avatar

Зочин 2019-01-02 66.181.161.84

Янданд тавих гээд баысан шүүлтүүрийнхээ мѳнгийг ЗГ иым иновацид хѳрѳнгѳ оруулалт болгож ѳгѳѳд хувь хүртээд сууж баймаар юм байна ш дээ

Avatar

Зочин 2019-01-02 150.129.140.228

Монгол хүн,Монголчууд ийм л мундаг хүмүүс байдаг юм.Баяр хүргэе ?

Avatar

иргэн 2019-01-02 202.179.26.127

Засгын газар энэ хүнийг хүлээж авч уулзах байх ойлголцох хэрэгтэй . ийм чимээгүй гавьяатан байна шүү

Avatar

БТ 2019-01-02 73.65.240.231

Сайхан мздзз бн бид 100 жил хоцорч бгаа бол 100 жилззр туруулзх ирзздуй бн урагшаа бид ялна

Avatar

Иргэн 2019-01-02 66.181.179.222

Шинэ оны босгонд уншсан хамгийн гэгээлэг, хамгийн сонирхолтой, бас их боломж, ирээдүй мэдрүүлсэн ярилцлага энэ байлаа. Та бүхэнд өндрөөс өндөр амжилт хүсч, зорьсондоо заавал хүрэхийн ерөөл өргөе. 2019 ондоо бүгдээрээ аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Avatar

Зочин 2019-01-02 122.201.23.28

ailaas guixaar avdaraa uudal gedeg biluu.ug ni 3 xan say xuniig ajillax orching burduuleed ogchixvol mongol xunees ix yum garnachig xurdan ch xogjij chadax manevrtai uls daa…

Avatar

Зочин 2019-01-02 66.181.180.162

гайхалтай юм. манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан нь мэдлэг, инновацийг дэмжихгүй байгаад л байгаа юм. энэ салбарыг маш хүчтэй дэмжээд өгвөл 1970-аад оны японы, 1960-1975 оны Солонгосын үсрэнгүй хөгжил Монгол улсын хаалгыг тогшоод зогссод байна шүү дээ. Хийцгээе, бүтээцгээе, дэмжицгээе

Avatar

Зочин 2019-01-02 202.55.191.130

хамгийн гол нь тэр улсын иргэдийн нийтлэг зөв хандлага, тэмүүлэл. манайханд тийм юм байгаа билүү. зам дээр явж байгаа, энэ тэнд хүний өмнүүр дайрч байгаа, нус шүлсээ хаа хамаагүй хаяж байгааг харахад л хөгжинө гэдэг хол санагдаж байна шүү

Avatar

erka 2019-01-02 64.119.20.171

МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ ТӨР, АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА. МОНГОЛЧУУД ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ДЭМЖИХ, ХЭРЭГЛЭЭНД ОРУУЛАХ ТАЛААР ТУН ХОЙРГО ХАНДАЖ БАЙГАА ДАА. МОНГОЛ ОРНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ АРГА ТЕХНОЛОГИ, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИКИЙН ОЛОЛТ, МОНГОЛ ХҮН Л БҮТЭЭЖ, ТУСАЛЖ ЧАДНА. МОНГОЛЧУУДАА ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ИТГЭЦГЭЭЕ. АМЖИЛТ ХҮСЭЕ.

Avatar

Irqen 2019-01-02 122.201.24.228

Energy hulqailsan seeker darqa mar erenhii said ene zaluud hurdan eqeerei

Avatar

Батсайхан 2019-01-02 66.181.186.235

сонин л шийдэл байна амжилт

Avatar

Ариук 2019-01-02 139.5.217.249

Үнэхээр сайхан мэдээ байна. Бодит зүйл болно гэдэгт итгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж