Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Викториа муж зэрэг өмнөд хэсгийн нутгуудаар хэт халж, градус +40 хэмийг зааж байгаа тухай CNN агентлаг уламжлав. Тус улсын арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур нь +22 градус байдаг.
Хэт халуунаас болж хүмүүсийн даралт ихсэж, эмнэлэгт хүргэгдэх нь ихсээд байгаа ажээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар Австралийн зарим нутгаар өдөртөө дунджаар +40, шөнөдөө +30 градусын дулаан байна. Энэ нь ган болох, гол мөрөн ширгэх болон гал түймэр ихээр гарах шалтгаан болж байгаа аж. Тухайлбал ус ховордсоноос ан амьтад, тэр дундаа үнэгний тоо толгой цөөрч байгаа юм.
Австралийн цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр өмнөд нутгаар хэт халалтаас үүдэлтэйгээр гал түймэр гарах нь ихэссэн байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд л Викториа, Шинэ Өмнөд Уэльс мужид арав гаруй түймэр, Австралийн баруун хэсэгт 13 түймэр гарсны улмаас агаарын хэм +45 хүртэл халжээ.
Тус улсад нэгдүгээр сард хамгийн халуун буюу дунджаар +23 градус байдаг бол хамгийн хүйтэн улирал нь долдугаар сар бөгөөд дунджаар +13 градусын дулаантай байдаг аж.
Австралийн Сидней хотод энэ оны нэгдүгээр сард сүүлийн 79 жилд тохиогоогүй их халуун болж, агаарын температур цельсийн 47.3 градус хүрч нэмэгдсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ