Машины зогсоолд автомашинаа тавиад төлбөрөөс зугтагчдад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх шийдвэрт Москва хотын захирагч гарын үсэг зурлаа. Шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хэрэгжинэ.
Ингэснээр торгуулийн хэмжээ 2500 рубль байснаа 5000 болж байна. Торгуулийн хэмжээг нэмж байгаа нь энэхүү зөрчилд таарсан эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг хотын захиргааны хуралдаан дээр удаа дараа яригдаж байсан юм.
Өнөөдрийн байдлаар хоногийн зогсоолын үнэ байршлаасаа хамааран 960-7140 рубль, цагийн 40-380 рубль байгаа юм.
Холбоотой мэдээ