Энэтхэгийн Ерөнхий сайд 300 сая ам.долларыг айлчлалд зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ерөнхий сайд 300 сая ам.долларыг айлчлалд зарцуулжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд 300 сая ам.долларыг айлчлалд зарцуулжээ

Надендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг 55 сарын турш хашихдаа нийт 92 удаа гадаад улс орон руу айлчилсан байна. Харин түүний өмнөх Ерөнхий сайд асан Манмохан Синг нийт ажиллах хугацаандаа 93 удаа гадаад улсад айлчилжээ.

Тэрбээр Ерөнхий сайдын албыг дөрвөн жил, долоон сарын хугацаанд хашиж байгаа юм. Энэтхэгийн парламентын ээлжит сонгууль удахгүй болох бөгөөд энэ хугацаанд Нарендра Моди ахин хоёр удаа гадаад улсад айлчлал хийвэл Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа хамгийн олон удаа гадаад улсад айлчилсан хоёр дахь хүн болох юм. Учир нь Ерөнхий сайд асан Индира Ганди нийт 113 удаа гадаадад айлчилж байжээ.

Гэхдээ Индира Ганди нь Ерөнхий сайдын албыг 15 жил, Манмохан Синг 10 жил хашсан бол Нарендра Моди таван жил ч хүрэхгүй хугацаанд хашсан атлаа маш олон удаа гадаад улс оронд айлчилж, аялал бүртээ гурван сая ам.долларыг зарцуулсан нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайлбал, тэрбээр өнгөрсөн жил Герман, Канадад айлчлахдаа Энэтхэгийн түүхэнд байгаагүй хамгийн үнэтэй нислэгээр нисчээ.

Нарендра Моди нь өнгөрсөн хугацаанд нийт 92 удаа гадаад улс оронд айлчлахдаа 480 орчим гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг.

Эх сурвалж: Indiatoday.in

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж