Эрчим хүчний яам болон Барилга хот байгуулалтын яам, Хөгжлийн банк, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник хяналтын ажлын арга зүй” сэдэвт сургалт, семинарыг өнөөдөр зохион байгуулжээ.
“Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжийн техник хяналтын ажлын онцлог сэдвээр тус төслийн албаны дарга Б.Чулуунбаатар, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх төрийн бодлогын хэрэгжилтэд учирч буй зарим асуудал” сэдвээр Эрчим хүчний яамны газрын мэргэжилтэн Х.Бекболат, “Онцгой байдлын оролцоо” сэдвээр ОБЕГ-ын гал түймрийн хяналтын ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын дэд хурандаа Б.Батбаатар, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдвээр МХЕГ -ын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс нар илтгэл тавьсан байна.
Тавьсан илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт семинараас гарах Зөвлөмжийн төслийг боловсруулж баталжээ. Сургалт семинарт оролцогчид “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжийн техник хяналт тавьж ажилласан бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Д.ЦЭЦ