Х.Нямбаатар гишүүний "матаас"-ыг шүүх зөв дэнсэлж чадсан уу? | News.MN

Х.Нямбаатар гишүүний "матаас"-ыг шүүх зөв дэнсэлж чадсан уу?

Х.Нямбаатар гишүүний "матаас"-ыг шүүх зөв дэнсэлж чадсан уу?

Х.Нямбаатар гишүүний "матаас"-ыг шүүх зөв дэнсэлж чадсан уу?

iNews.mn сайтад өнгөрсөн зургадугаар сард  “У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав” гэсэн гарчигтай нийтлэл гарсан юм. Уг нийтлэлд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг сэтгүүлч шүүмжлэн бичсэн байдаг. Нийтлэл гарсны маргааш УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “УИХ-ын гишүүн миний нэр төрийг гутааж, үндэслэлгүйгээр гүтгэсэн” хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эхлэн шалгагдсан энэ хэргийг Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэс шийдвэрлэж, сэтгүүлчид 2 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Ингэхдээ Зөрчлийн хуулийн 6.21-д заасан “гүтгэх” гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж торгох шийтгэл оногдуулсан байна. Сэтгүүлч өөрийн бичсэн нийтлэлийн үндэслэл болох нотлох баримтуудыг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн боловч үүнийг үл харгалзан зөвхөн Х.Нямбаатар гишүүнийг “утсан хүүхэлдэй” гэснийх нь төлөө “гүтгэсэн” хэмээн яллажээ. Цагдаагийн байгууллагаас оногдуулсан энэ шийтгэлийг сэтгүүлч “үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нь халдсан” хэмээн үзэж шүүхэд гомдол гаргаж явсаар өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эцсийн шийдвэрийг гаргасан юм. Ингэхдээ “Х.Нямбаатар гишүүнийг гүтгэсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагаас оногдуулсан шийтгэл болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Зөрчлийн тухай хуульд “гүтгэх” гэдгийг “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол” хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, “нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл” буюу гүтгэх гэдэг хэргийн гол бүрэлдэхүүн нь байхгүй байхад зөрчилд тооцож ялласан гэсэн үг.  Судалгаанаас үзвэл 2018 он гарсаар 108 сэтгүүлч Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн нь  “гүтгэх” гэдэг зүйл ангитай холбоотой. Ингэхдээ 12 удаа гадаадад аялсан аймгийн Засаг даргыг 13 удаа аялсан гэж андуурч бичсэн сэтгүүлч “гүтгэх” гэдэг зүйл ангиар шийтгүүлсэн тохиолдол ч гарсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн прокурорын тушаалаар дүүргүүд дээр шалгагдаж байсан төрийн өндөр албан тушаалтантай холбоотой гомдлыг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэс дээр төвлөрүүлэн шалгаж эхэлжээ. Энэ нь эрх мэдэл бүхий хүмүүсийн гомдлыг барагдуулдаг, эрх ашигт нь үйлчилдэг тусгай шүүх, тусгай цагдаатай боллоо гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна.

Мөн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодолтой байх гэх мэт хүний язгуур эрхтэй холбоотой хэргийг Зөрчлийн хуульд хамруулан шүүхийн хэлэлцүүлэггүйгээр шийтгэл оногдуулж байгаа нь өөрөө Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа хэрэг гэх шүүмжлэл ч өрнөж байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-12-31 2.244.14.33

Нямбаатар гишүүн ий нэр төр яаж гутаагдаад, ямар хохирол амссаныг мэдэхгүй юм. Гэхдээ зөв санаа, бодит шүүмжлэлийг боловсон хэлбэрээр хэлж илэрхийлээгүй байна гэж сэтгүүлчийг буруутгасан бол гээндээ ч бий, гоондооч бий гэдэг шиг л юм. Хэрэв тэр сэтгүүлчийн бичсэн зүйл үнэн болж таарваас Нямбаатар гишүүн эргээд тэр сэтгүүлчээс болон олон нийтээс уучлал гуйх ёстой болно байх. Тийм тохиолдолд сэтгүүлч ч нэр төрөө сэргээлгэх, хохирлоо барагдуулах эрхтэй байх шүү.

Avatar

zochin 2018-12-31 2.244.14.33

Гэтэл тэд маань өөрсдөө элдвийн зохисгүй үг хэллэгтэй, алдаа мадагтай зүйл бичих нь харамсмаар байх юм. Ойрмогхон Ганц бие ээж гэх нэг дууг дуулж "алдарших "гэж оролдож байгаа хоёр залуу уран бүтээлчийг баахан сурталчиллаа. Тэр нийтлэл, нэвтрүүлгүүд бол угтаа хууль ёс, уламжлал зэргийг уландаа гишгэж төрсөн үрээ өнчрүүлж, амьдын хагацал үзүүлэх болсон гутамшигтай үйлдлийг магтан дуулах агуулгатай байв. Ийм зүйлийг олон нийтэд түгээж элдвээр сурталчлах нь ёс бус, бүр хууль зөрчсөн үзэгдэл биш үү

Avatar

Зочин 2018-12-31 2.244.14.33

Хүний нэр төрийг гутаах, элдвээр хэлэх, хулгайч луйварчин гэх мэтээр цоллох нь арай хэтэрч байна. Ялангуяа цахим орчныг ашиглан дураараа бурахыг үг хэлэх эрх чөлөө гэж иргэд маань ойлгодог болсон шиг байна. Элдвийн муу муухай үг, хараал зүхэл урсгах ч бүр тоймоо алдлаа. Үүнийг засч зөв голдиролд нь оруулахад хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, ялангяа нэртэй нийтлэлч, сэтгүүлчид оройлон манлайлж үлгэр жишээ үзүүлдэг баймаар.

Avatar

Зочин 2018-12-31 103.229.123.212

zurchilin huuli bol ard irgedee yduu bailgah nomhon mori shig bolgoh gsen nymbaatarin sanaa muu gulug

Avatar

Зочин 2018-12-31 103.229.123.212

muu lalar busdin gar hul bolson pizda zurchilin huuli boli ard irgedee muljsun huuli hun bur mdej bgashd

Avatar

зочин 2018-12-31 59.153.113.225

Нямбаатар гээч нь саяхан эх орноосоо урвахыг дайны үед л эрүүгийн гэмт хэрэгт тооцно, бусад үед гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн хуулийн заалт оруулж ирээд батлуулах гэж байгаад Баасанхүү гишүүнд баригдаж бүтээгүй . Иймэрхүү заалт хийж хууль хулгайлан засч гадны гар хөл болсон МАН-н егзөрүүд ийм залуусыг ашигладаг аж. Одоо бусад ойворгон залуусьайгаа нийлж бусдны гар хөл болж төрийг нурааж байна. Ийм намчин залуус мэдэх зүйл байхгүй хэн нэгний гар хөл болж хөлсөө ЖДҮ маягаар авч амьдарч байна

Avatar

Зочин 2018-12-31 64.119.21.54

ЖДҮ-чин

Avatar

Зочин 2018-12-31 202.55.188.41

Ер нь бол сэтгүүлчид хүн гүтгэхээ болих хэрэгтэйкзөв

Avatar

ЗОЧИН 2018-12-31 103.240.240.73

ASA-N SUGANII HILGAS

Avatar

Зочин 2018-12-31 122.201.22.216

ЖДҮ-гийн "хулгайч" гэж баримттай бичсэн сэтгүүлчийг цагдаад өгдөг Х.Нямбаатар

Avatar

Зочин 2018-12-31 59.153.112.23

Болж.Хов живээс өөр юм мэдэхгүй хэдэн годгоносон хүүхнүүдийн ингэж байвал таарна.

Avatar

Зочин 2018-12-31 202.126.89.7

УТСАН ХҮҮХЭЛДЭЙГ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ГЭХГҮЙ ӨӨР ХЭН ГЭХ ЮМ БОЛ

Avatar

зочин 2018-12-31 66.181.191.93

Энэ хулгайч солиорох мөрөөрөө солиорохгүй бусдыг хөлдөө чирэхдээ яадаг байнаа.Ёстой н_.овшийн амьтан

Avatar

зочин 2018-12-31 103.26.193.164

Зөв ш дээ. Сэтгүүлч гэж өөрсдийгөө цоллосон хэдэн нусаа гоожуулсан юм нууд энэ хэдэн тв ээр дүүрэн болжээ. Зөв анализ хийгээд холобогдох үйл явцыг нь баримтжуулчихаад аятайхан ярьж тайлбарлаж чадахгүй бол бүгдээрээ хуулинд захирагдаад зохих ялаа эдлэх нь зүйтэй.

Avatar

Зочин 2018-12-31 202.9.43.112

Сэтгүүлчид Нямбаатартаа харьцахгүй байх хэрэгтэй шүү дээ.Ингэж байж сэтгүүлчийнхээ төлөө хамтын хамгаалалт хийнэ

Avatar

Зочин 2018-12-31 202.21.111.20

http://www.inews.mn/a/4836\nХариуг нь эндээс харцгаа. Тэгж бж сэтгүүлч рүү дайрцгаа төлбөртүүдээ

Avatar

Эрх чөлөө 2018-12-31 202.126.89.34

Хэвлэлийн эрх чөлөөгөө эдлээд дараа нь яасан шийтгүүлсэн

Avatar

б 2018-12-31 202.126.89.34

Энэнээс хүнд хэцүү цагт бичээд болоод байсан юм чинь. Гомдлох хэрэггүй шдээ

Avatar

Зочин 2018-12-31 150.129.140.102

News.mn болж дээ. Хайрт Миеэгээ өмөөрч дандаа нэг талыг барьсан захиалгат нийтлэл бичдэг явцгүй сайт байгаа юм.

Avatar

Shudarga irgen 2018-12-31 174.213.26.207

Setguulchid bol niigmiin niigmiin tarhi zurh setgeliig udirdaj baidag humuus.Niigmiin ene har technology toi har setgeliig setguulchid bii bolgoson.Bitgii gonshignood bai.uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer.Ta nar oligtoi shudarga yos zuitei bsan bol mongol unuudur hugjingui zuv uls baih bsan.Unuudriin niigmiin yaduu zuduug setguulchid erh barigchidtai niilj bii bolgoson.odoo ene niigmiin har setgehuig zasaj joohon gegee oruulahaa bod.

Avatar

Иргэн 2018-12-31 66.181.168.8

Сэтгүүлч нар хог болсон нь үнэн. Бүгд төлбөртүүд. Яг үнэндээ ямар ч чадваргүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг барьсан биеэ үнэлэгчид.

Avatar

зочин 2018-12-31 202.5.194.26

Бусдын нэр төрийг амны зоргоор, үзэгний үзүүрээр "хэвлэн нийфьлэх эрх чөлөө" гэгчээр халхавчлан доромжлон гүтгэж болохгүй. Хэн ч гэсэн зөвхөн өөрөөрөө дуусдаггүй, ар гэр хань жижил, үр хүүхэд байна. Хүнийг гүтгэх доромжлох тийм сайхан байхгүй биз дээ ар гэрт нь төдийгүй өөрт нь . Хэвлэн нийтлэх эрх чөлөө гэхээрээ л дуртайгаа бичиж дуртай хүнээ үндэслэлгүй доромжлоно гэсэн үг биш байлгүй дээ.Улс төрч гэхээрээ элдвээр доромжлуулж гүтгүүлж байх албагүй биз дээ.

Avatar

Зочин 2018-12-31 202.9.43.147

Zub shuu dee ZUB ZUB

Avatar

зочин 2018-12-31 202.70.44.146

сэтгүүлч нар хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр халхавчлан хичнээн хүнийг гүтгэж хичнээн хүнийг гутан доромжилдог билээ, хариуцлагатай байх хэрэгтэй энэ сэтгүүлчийг бас л УТСАН ХҮҮХЭЛДЭЙ гэвүүл өөрт нь сайхан санагдах уу өөр дээрээ тусгаж авч үзэх хэрэгтэй хүний нэр төр гэдэг ямар эрхэм байдгийг энэ сэтгүүлчид үзүүлэх хэрэгтэй, зөв л шийдсэн байна

Avatar

Зочин 2018-12-31 66.181.160.15

Шийтгэх нь зөв. Зарим нэг өөдгүй сэтгүүлч өсвөр насныхны сэтгэл зүйг хар тамхи мэт хордуулж байгаа нь үнэн билээ.

Avatar

Зочин 2018-12-31 202.179.24.22

Больж, муусайн сэтгүүлчид мэдлэг боловсрол муу тэгсэн мөртөө амныхаа өмхийгөөр хуцдаг юм Нямбаатар гишүүнийг муухай хэлж доромжилсон л бна шдээ.

Avatar

zochin 2018-12-31 64.119.18.214

hohinee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж