Оросын хөнгөн цагааны хамгийн том компани болох “Русал”-ын Захирлуудын зөвлөлийн даргаар Жан-Пьер Тома томилогдлоо. Тэрбээр өмнө нь тус компанийн Хараат бус захирлын албыг энэ оны зургадугаар сараас хашиж байсан юм.
Түүнийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орно хэмээн "Русал" мэдээллээ.
“Русал”-д ирэхээсээ өмнө Жан-Пьер Тома Николя Саркозагийн үед ОХУ-Францын харилцааг хөгжүүлэх онцгой төлөөлөгчөөр ажиллаж, “Русал”-ын Олон улсын зөвлөхийн багт байжээ.