Францын биатлончид гурав дахь алтан медалиа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Францын биатлончид гурав дахь алтан медалиа хүртлээ

Олимпийн хошой аварга, хошой мөнгөн медальт Францын Мартин Фоурсад дэлхийн аваргын зургаа дахь алтан медалиа хүртлээ.

 

Финландын Контиолахти хотноо болж буй биатлоны ДАШТ өндөрлөхөд хоёр зайн уралдаан үлдлээ.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 20 км-ын хувийн уралдаан болж, олимпийн аварга Францын Мартин Фоурсад 47.29.4 (0+1+0+0) минутын амжилтаар алтан медаль хүртлээ. Дэлхийн аваргын зургаа дахь алтан медалиа хүртэж буй Мартин Фоурсадын хувьд нэг сум алдсан байна. Харин 20 сумаас нэгийг ч алдалгүй буудсан Норвегийн Эмиль Хегле Свэндсэн, нэг сум алдсан Чехийн Ондреж Моравес нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Энэ зайд 127 тамирчин өрсөлдсөн байна.

ДАШТ-ийг долоон уралдааны дараах байдлаар есөн орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Францын биатлончид гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Норвеги (1+1+3), Чех (1+1+1), Герман (1+1+0), ОХУ (1+1+0), Польш (0+1+1), Канад (0+1+0), Финланд (0+0+1), Украин (0+0+1) улс II-IX байрт бичигдэж байна.

2015 оны ДАШТ өндөрлөхөд эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр гараа гараа үлдээд байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж