Ирэх онд Орост ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Ирэх онд Орост ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх вэ?

Ирэх онд Орост ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх вэ?

Ажлын байрны зуучлалаар дагнадаг Superjob.ru портал ирэх 2019 онд хамгийн эрэлттэй, бас орлоготой байх ажлын байр, мэргэжлийн жагсаалтыг гаргажээ.

Энэхүү жагсаалтаар хамгийн эрэлттэй, орлоготой ажлын байр нь IT салбар байх аж. Тухайлбал, iOS болон Android үйлдлийн системд суурилсан төрөл бүрийн аппликэйшн бичигчид байна. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн цалин дунджаар сард 130-140 мянган рубль, дээд тал нь 300 мянга хүрч байгаа нь өндөрт тооцогдоно.

Мөн UI/UX-дизайнер буюу цахим платформ, вэб сайтуудын интерфейс зохиогчдын орлого тасралтгүй өсч, ажлын байр нь эрэлттэй байгаа ажээ. Тэдний сарын дундаж цалин 120 мянга, хамгийн өндөр нь 250 мянга орчим байна.

Үүнээс гадна дата боловсруулж, тестлэгчид эрэлттэй бүхий л салбарт эрэлттэй байна гэж шинжээчид хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж