ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2018.XII.31 – 2019.I.6

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2018.XII.31 – 2019.I.6

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2018.XII.31 – 2019.I.6

ХОНЬ

Хонины ордныхны хувьд энэ долоо хоног нэлээд тэвчээр шаардахаас гадна урьдчилан таамаглахын аргагүй үйл явдлаар дүүрэн байх бололтой.  Сэтгэл санаа тань тогтворгүй байж нэг гуниглаж, нэг мэдэхэд бүх таагүй зүйлсийг мартан инээж байх болно. Энэ нь гэр бүлийн дотоод уур амьсгалаас үүдэлтэй. Санхүүгийн хувьд хэсэг зуур уналтад орох ч энэ нь түр зуурынх байх болно. Долоо хоногийн дундуур шинэ түншүүдтэй уулзаж, чухал шийдэлд хүрч сайн мэдээ дуулна. Гэвч аль аль тал нь хариуцлагатай байхыг шаардана. Долоо хоногийн тэвчээр шаардсан сорилтыг давж чадвал ирээдүйнхээ нэгэн чухал суурийг тавилаа гэсэн үг. Тиймээс аль болох эрч хүчтэй байж, шантралгүй урагшил.

ҮХЭР

Үхрийн ордонд төрөгсдийн энэ долоо хоногийн төлөвлөгөө санхүүгийн байдлаас ихээхэн хамааралтай байна. Гэр бүл хамаатан садандаа өгсөн чухал амлалтаа бүү умарт. Энэ долоо хоногт өрнөх та болон тэдний хоорондын харилцаа ирээдүйн харилцааг тань тодорхойлох болно. Үхрийн ордны ганц бие эрчүүдийн хувьд эмэгтэй хүнтэй ямар нэг байдлаар холбоо тогтооно. Магадгүй гар утастай холбоотой байж болох юм. Ирээдүйгээ бичих долоо хоног гэж хэлж болно. Ирээдүйтээ холбоотой маш олон үйл явдал, учралууд тохионо. Санаанд оромгүй газраас санамсаргүй байдлаар шинэ санаа олж авна.

ИХЭР

Долоо хоногийн эхээр ажил хэрэг, бизнесийн тал дээр ихээхэн өөрчлөлт гарна. Амьдралын шинэ зорилготой болж, түүнийхээ төлөө өөрийгөө хөгжүүлж илүү мэдлэг чадварыг олж авах шаардлага гарна. Долоо хоногийн дундуур өөр хотоос хэн нэгэн хүн тантай санхүүгийн асуудлаар харилцаа холбоо тогтооно. Энэ нь шинэ ажлын санал эсвэл зээл ч байж болно. Хайр дурлалын хувьд ямар нэгэн тодорхой шийдэлд хүрнэ. Ямар шийдэлд хүрэх нь таны хандлагаас шалтгаална. Эрчүүд зээлийн эргэн төлөлт, өрхийн санхүү гэх мэт санхүүгийн асуудлуудтай тулгарна. Харин эмэгтэйчүүдийн хувьд маш завгүй долоо хоног болж өнгөрнө.

МЭЛХИЙ

Гэнэтийн үйл явдал тохионо. Долоо хоногийн эхээр ажил төрөл ихтэй, завгүй байх бололтой. Өөрт хамааралгүй маргаан, хэрэгт хошуу дүрсний хэрэггүй. Та өөрөө ч мэдэлгүй бусдыг уурлуулж болзошгүй. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхэд тааламжтай. Долоо хоногийн дундуур эрүүл мэнддээ анхаар. Мөнгө, санхүүгийн өөрчлөлт гарна. Аливааг сайтар судалж, мэдсэний дараа шийдвэрээ гаргаарай. Өнгөрсөн үйл хэрэгт харамсаж гуних хэрэггүй. Үүний оронд ирээдүйдээ санаа зов.  Хүнд хэцүү асуудалтай тулгарвал бусдаас тусламж хүсэх хэрэгтэй. Эргэн тойрны хэн ч байсан таньд өгөөмөр хандах болно. Хосуудын харилцаа сайжирч, хамтдаа илүү их зүйлийг бүтээж чадна.

АРСЛАН

Энэ долоо хоног бол таны амьдралын чухал үеүүдийн нэг. Таны хичээл зүтгэлээс ирээдүй тань шалтгаална. Аливаад түргэн шийдвэр гаргаж, ажилдаа хуумгай хандах хэрэггүй. Тулгарсан асуудлыг бие даан шийдэх гэж адгах нь хүч тамираа барахаас хэтрэхгүй. Гэр бүл, найз нөхдийн тусламж дэмжлэг их хэрэг болно. Санхүүгийн байдал сайжирна. Зөн совин, сэрэл мэдрэмжээ ч мөн үл ойшоох хэрэггүй. Энэ нь болзошгүй таагүй үйл явдлаас сэргийлж чадна. Эдгээр өдрүүдэд та өөртөө аз тохионо гэж найдах хэрэггүй. Амьдрал танаас тэсвэр, хатуужлыг шаардаж байна. Өдөр бүрийн ажил хэргээ чамбай гүйцэтгэж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байна.Сурсан эрдэмээ гаргах цаг. Аливаад сэтгэл хөдлөлөөр биш бодитоор хандсанаар амьдралдаа үр ашигтай өөрчлөлтийг хийж чадна.

ОХИН

Өдөр тутмын амьдралын урсгалд хэтийн зорилгоо умартахгүй байх хэрэгтэй. Завгүй амьдралын хэв маягаас болж эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсч магадгүй. Их мөнгөний үйл хэрэгт  хянамгай хандаарай. Зочин хүлээж авах эсвэл тэмдэглэлт баяр тохиох бололтой. Энэ долоо хоногт та ажил төрөл гэхээсээ илүү гэр орны үйл хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлыг бие даан шийдэх хэрэгтэй. Заримдаа бусдын зөвлөгөө буруу байх нь бий. Алдсан байлаа ч өөртөө хэт шүүмжлэлтэй хандаж, сэтгэл санаагаар унах хэрэггүй. сэтгэл ханамжийг мэдэрнэ. Таны урт хугацааны зорилгод өөрчлөлт  гарч магадгүй. Аливаад яаран дүгнэлт хийх хэрэггүй. Зарим асуудлыг тоолгүй орхи. Цаг хугацааны аясаар өөрөө шийдэгдэнэ. Шоу цэнгээнийг алгасч, таагүй явдлаас  зайлсхийгээрэй. Бусдад хууртагдах, арга мэхэнд унахаас сэрэмжлээрэй.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхээр сэтгэл санаа өөдрөг байж өдөр тутмын энгийн зүйлсээс ч та аз жаргалыг мэдрэх болно. Хэрэв та хэрэгтэй үед өөрийнхөө зөв гэдгийг бусдад итгүүлж чадвал амжилт тань баталгаажна. Үүнийг хүчээр хийх гэж бүү зүтгээрэй. Шийдмэг байдлаа алдалгүй оногдсон ажлаа гүйцэтгэвэл сайн үр дүнд хүрч, олны сайшаалыг хүлээнэ. Долоо хоногийн сүүлээр эрсдэлтэй нүүр тулна. Муу санасан хүмүүсийн арганд автах эрсдэлтэй. Үнэнч сайн найзаа алдаж болзошгүй. Таагүй нөхцөлд өөрийгөө хянаж, сэтгэл хөдлөлтдөө автах хэрэггүй. Энэ удаад адал явдлаас зайлсхийснээр хүсээгүй үр дагавараас зугтаж чадна.

ХИЛЭНЦ

Таны удирдлагад ажилдаг хүмүүсийн зүгээс эсэргүүцэл гарч болзошгүй. Тэдний тэмцэл таны зорилгод саад учруулахгүй ч тоолгүй орхиж болохгүй. Таны нууц задарснаас таагүй байдалд орж магадгүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Эрүүл мэнддээ анхаараарай. Хийх ажил их ч амжуулах цаг хомс байна. Зарим ажлаа хойшлуулах, өөр хүнд даалгах зэргээр ачааллаа хөнгөвчилж болно. Долоо хоногийн дундуур хэн нэгнээс гэнэтийн бэлэг хүлээн авах бололтой. Амьдралын хэмнэлээ өөрчилж, сайн унтаж амарч байх хэрэгтэй. Шингэц сайтай хоол хүнс хэрэглэж, өдөр унтаж байхыг зөвлөж байна. Их ажил, стрессээс болж нойргүйдлээс үүдэх өвчин эмгэгт өртөж болзошгүй. Бясалгал хийх, аялалд явахад тааламжтай.

НУМ

Дахиад л өөрчлөлт. Богино хугацаанд олон зүйл өөрчлөгдөхөд сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Хайр дурлалын харилцаанд хамгийн их өөрчлөлт гарна. Заримд нь сөрөг, заримд нь эерэг. Өнгөрсөн хугацаанд сайн ажилласан ч бас л болоогүй байна. Танаас илүү их ажиллахыг шаардана. Санхүүгийн байдал сайжирч хүссэн худалдан авалтаа хийж чадна. Ажилдаа их хүчин чармайлт гаргаж, шинэлэг арга барилаар ажилснаар сайн үр дүнд авчирна. Уран бүтээл туурвих, гүн ухаан судлах, оюуны эрэл хайгуул хийхэд тохиромжтой. Эрүүл мэндийн байдал сайн байна.

МАТАР

Уйтгартай, нэгэн хэвийн эдрүүд үргэлжилнэ. Гэхдээ ажил хэрэгч хүмүүст гайхалтай шинэлэг санаанууд төрнө. Гол нь ямар ч шилдэг санааг хэрэгжүүлэхдээ хуумгай хандвал илүү бэрхшээлтэй тулгарна гэдгийг анхаараарай. Гэр бүлийн уур амьсгал таагүй байна. Хосууд цаашид хамт байх эсэхийг шийдэх сорилттой тулгарч магадгүй. Энэ зүйл танаас бус нөгөө хүнээс тань шалтгаална. Долоо хоногийн дундуур бүх хүч чадлаа ажилдаа зориулах хэрэгтэй. Хов живний бай болж, бусдад чижлүүлж ч магадгүй. Долоо хоногийн сүүлээр таагүй зүйлс аажмаар үгүй болж, сэтгэл санаа сэргэнэ. Өөрийнхөө болоод гэр бүлийхнийхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулаарай.

ХУМХ

Долоо хоногийн эхээр таны шинэ ажилд хүндрэл учирна. Шинэ төсөл, бизнесийн гэрээнд нөлөө бүхий хүнээс дэмжлэг авах хэрэгтэй болж магадгүй. Шинэ санаа, шинэ боломжийг бий болгох хүмүүстэй уулзах бололтой. Долоо хоногийн дундуур ажлын хамт олон, найз нөхдийн дунд үл ойлголцол үүсч, бухимдах бололтой. Хүнд нөхцөл байдлаас гарахад үнэнч найз эсвэл хамтрагч тань туслна. Архаг ядаргааны улмаас эрүүл мэнд доройтож болохыг анхааруулж байна. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн зочин айлчилна. Энэ нь таныг багагүй сандаргаж, тавгүйтүүлж магадгүй.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр танаас сайн төлөвлөгөө, зохион байгуулалтыг шаардана. Гэртээ том зүйл худалдан авах, засвар хийх эсвэл засч тохижуулахад таатай. Долоо хоногийн дундуур ажлын хажуугаарх аар саар зүйлд анхаарлаа бүү сарниул. Фитнесээр хичээллэх, биеийн хүчний ачаалал авах нь таньд тустай. Хэрвээ танд хэн нэгэн шинэ ажлыг санал болговол эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд зарим үед дуугүй өнгөрч сур. Хосууд нэгэндээ халамжтай байх хэрэгтэй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж