1923.01.02 НТХ-ын бүгд хурлаар А.Данзанг МАХН-ын Төв хорооны даргаар сонгожээ.
1923.01.05 “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Засаг ба Засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм” батлагдсан.
1927.01 сар БНМАУ-ын шүүхийн тогтолцоог ардчилан өөрчилж, Улсын дээд шүүхийг байгуулав. Ингэснээр шүүх нь төрийн захиргааны ба гүйцэтгэх засаглалаас бүрэн тусгаарлагдаж, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ.
- Алтайн Урианхай, Торгуудын аймаг хошуудын дарга нарын хурлаас, тус нутагт, нутгийн хувьсгалт захиргаа байгуулах шийдвэр гаргав.
1928.01 сар МАХН-ын төв хороонд “хуучин ноёд, түшмэд, харгис лам нартай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх, нам, төр, аж ахуйн газрыг феодал түшмэдээс ариутган цэвэрлэх зэрэг зүйлүүдийг” зөвлөсөн захидлыг коминтернээс ирүүлэв.
1933.01.06 Аймгийн шүүхийг татан буулгаж, зарим үүргийг нь сумын захиргаанд шилжүүлж, сумын захиргааны захиран тушаах эрхийг өргөтгөжээ.
1935.01 сар Япон Манжийн түрэмгийлэгчид 41 машин, морьт цэрэгтэй их буугаар хүч нэмэгдүүлэн Монголын Мухар овоо, Халхын сүм, Монгол загасны үлдсэн хэсгүүдийг эзлэн авав.
- Японы бусад цэрэг улсын хилд 20 км хүртэл дотогш цөмрөв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас мэдэгдэл гаргав.
- Налайх-Улаанбаатарын хооронд нарийн төмөр зам тавьж эхлэв.
- Цэргийн татвар, лам нарыг үйлдвэрлэлийн хөдөлмөрт хандуулах мөн худалдааны тухай шинэ хуулиуд гарав.
- Сэцэн хан агсан Навааннэрэн Халхын сүм хавийн нутгийг өөрийнхөө нутаг гэж зарласан Японы мэдэгдлийг эрс няцааж, эсэргүүцэл илэрхийлэв.
- XIV Далай лам Данзанжамц төрөв.
1936.01 сар Япон баргын цэргийн том, жижиг олон бүлэглэлүүд улсын хилийг удаа дараалан довтолж, зарим газруудад айл буулган, хууль бусаар эзэмших явдал ширүүсэв.
1938.01 сар Сэлэнгэ аймгийг хоёр хувааж, Сэлэнгэ, Булган аймгийг байгуулав.
- Монголд улс төрийн хэлмэгдэл үргэлжлэв.
1941.01 сар БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдээс, ардын аж ахуйтнаас улсад ноос заавал нийлүүлж байх тухай хууль гаргав.
- Улсын хэмжээнд хорих ял эдэлж буй лам 2938, хар болсон лам ба хэвээр буй лам нийлээд 26 мянга 762 байна гэж Дотоод яамнаас ерөнхий сайд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарт ирүүлсэн илтгэлдээ бичжээ.
1942.01 сар БНМАУ-ын XV бага хурлаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх эскадрилыг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн улаан армид бэлэглэх шийдвэр гаргав.
1944.01 сар Украины I фронтод байлдаж байсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад “Монгол Ард” экскадрилийн хэрэгцээнд зориулж, Монголын ард түмнээс бэлэглэсэн 116 вагон бэлэглэлийг Монголын төлөөлөгчид хүлээлгэн өгөв.
1945.01 сар Улсын төлөвлөгөө, тоо бүртгэлийн шалгах газрыг сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисс болгон өөрчлөв.
- Украины I фронтод байлдаж байсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад “Монгол Ард” экскадрилийн хэрэгцээнд зориулж, Монголын ард түмнээс илгээсэн нэг цуваа 12 вагон бэлэглэлийг Улаан армид хүлээлгэн өгөв.
1946.01.05 Хятады Гоминданы Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
1955.12.31 Улаанбаатар-Замын-үүдийн хооронд төмөр зам ашиглалтад оров.
1956.01.01 БНХАУ, БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд шууд тээврийн төмөр зам албан ёсоор нээлтээ хийв.
1956.01.03 Жинин – Улаанбаатар чиглэлийн төмөр амын нээлтын ёслол Хятад Монголын хилийн боомт Эрээн, Замын-Үүдэд болов.
1956.01.04 Улаанбаатар – Жининий чиглэлийн төмөр зам барьж, транзит тээвэр эхэлсэнтэй холбогдуулан БНХАУ, БНМАУ, ЗСБНХУ гурван улс хамтарсан мэдэгдэл хийсэн байна.
1959.01.05 “Хятад-Монгол хоёр улсын 1959 оны соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
1961.01 сар БНМАУ-Балбын вант улстай дипломат харилцаа тогтоов.
- БНМАУ-Мали улстай дипломат харилцаа тогтоов.
1961.01 сар БНМАУ ба Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
1966.01 сар ЗСБНХУ-ын төрийн тэргүүн Л.И.Брежнев БНМАУ-д албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны болон харилан туслалцах гэрээнд Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар гарын үсэг зурав. Энэ гэрээний дагуу Зөвлөлтийн Алс Дорнодын цэргийн бүлэглэлийн зарим анги нэгтгэлүүд Монголд шилжин суурьшив.
1970.01 сар БНМАУ-ын Засгийн газар –ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд ойн түмэртэй тэмцэхэд хамтран туслах тухай байгуулсан хэлэлцээг батлав.
- Орон даяар Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан соёлжилтын хоёр жилийн ажлыг зохион явуулж эхлэв.
1974.01 сар БНМАУ-ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоов.
1976.01.01 Булган аймгийн “Эрдэнэт” хороог улсын харьяалалтай болгож, “Эрдэнэт” нэртэй “Найрамдал”, “Баян-Өндөр”, “Хялганат” хороотойгоор засаг захиргааны зохион байгуулалт хийв.
1978.01 сар Улаанбаатар-Баян-Өлгийг холбосон радио релейн анхны станцын суурийг тавив.
1991.01 сар Засгийн газрын 20 дугаар тогтоол гарав. Уг тогтоолоор бараа, материалын үнэ хоёр дахин нэмэгдэв. Мөн малчин, албан хаагчдын цалин тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлэв.
1993.01 сар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Б.Ельцинтэй уулзав.
1993.01.01 “БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын авто машин тээвэрлэлтийн хэлэлцээр”-т үндэслэн 1993 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн Хятад Монголын засмал зам бүхий Эрээн хот, Архашаат, Ганцмод болон Зүүн хатавч зэрэг хилийн боомтод хятад монголын олон улсын авто тээврийн хэрэгсэлд албан ёсоор лиценз ашиглах болов.
1996.01.03-04 Авдрантын чанга дэглэмтэй хорих ангийн гяндангаас гурван хоригдол оргохдоо таван хүний амь насыг хөнөөжээ. Тэднийг оргосноос нь хойш 20 цагийн дараа баривчилсан бөгөөд мөн үеэр болсон буудалцааны үеэр хоёр оргодол шархтсаны улмаас нас барж, нэг нь амьдаараа баривчлагдав.
1998.01 сар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг УИХ батлав.
2002.12.31 “БНХАУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т хоёр тал Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Монгол Улсын хүсэлтийг үндэслэн Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт дөрвөн сая ам.долларын буцалтгүй тусламж олгов.
2005.12.31 “Да Чин Ёутэн” ХХК Монгол Улсын Тамсагийн нам дор газрын гурван нээлттэй цооногийг худалдаж авсан нь Хятадын газрын тос болон байгалийн хийн ХХК-аас хилийн чанадад ажиллах анхны бүс нутгийн компани болов.