Фото: David McNew / Getty Images / AFP
ОХУ-д бүртгэлд хамрагдсан ажилгүй хүмүүсийн тоо 2015 оны гуравдугаар сарын 4-ний байдлаар 985 мянга хүрсэн байна. Энэ тухай Оросын Хөдөлмөрийн яамны мэдээнд өгүүлжээ. Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 4 хүртлэх долоо хоногийн дотор Орос 85 бүс нутгийн 68-д нь ажилгүйчуудын тоо нэмэгдсэн байна. Харин Оросын 17 бүсэд ажилгүйчүүдийн тоо ялимгүй буурчээ.
Пенз, Киров, Новосибирск, Калининград, Рязань, Волгоград мужууд, Еврейн автономын муж, Коми, Хакасия улсууд, Ненецийн автономын тойрог, Пермийн хязгаарт ажилгүйдлийн түвшин одоо хамгийн дээгүүр байна.
Севастополь хот, Крым, Чуваши, Халимаг, Хойд Осетия-Алания, Мордовия, Астрахань мужид ажилгүйдэл буурсан байлаа.
Харин хөдөлмөрийн бирж дээр ажил олгогчдын өгсөн ажлын байрны захиалгын тоо нь 1,2 сая болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР