О.Хангай: Ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явна | News.MN

О.Хангай: Ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явна

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

О.Хангай: Ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явна

О.Хангай: Ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явна

Улсын харцага О.Хангайтай шинэ оны өмнөхөн ярилцлаа. Тэрбээр энэ онд олон барилдаанд түрүүлээд байна. Хамгийн сүүлд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн юм.

Хэдийгээр тэрбээр Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд Ш.Мөнгөнбаатарт унасан ч бэлтгэлээ эрчимтэй хийж, бөхөд хайртай ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж яваагаа хэлж байв.

Ингээд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэгтгэл компани, “Их Монгол” сан, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангайтай ярилцсанаа хүргэе.


-Энэ жилийн улсын их баяр наадмын оноолтын даваанд Ш.Мөнгөнбаатартай таарсан. Энэ барилдаан наадмын таамгийг зөрүүлсэн гэж бөх сонирхогчид үздэг. Эндээс яриагаа эхэлье?

-Ш.Мөнгөнбаатар арслан олон жил улсын цолны төлөө барилдсан. Түүнийг ард түмэн шинэ цол аваасай гэж их хүссэн шүү дээ. Би Ш.Мөнгөнбаатар харцагатай таарна гэж бодоогүй. Барилдааны тухайд сайхан барилдаан болсон. Надад энэ барилдаанд унаад харамсаад байсан зүйл байхгүй ээ. Бид хоёр улсын наадамд таарч байгаагүй. Харин энэ жил дөрвийн даваанд таарчихсан. Өмнө нь заалны барилдаанд олон удаа барилдаж байсан ч наадмаар таарна гэж ёстой санаагүй шүү.

-Улсын наадмын дараа Дарьганга суманд болсон Алтан дарь овооны барилдаанд барилдсан. Мөн олон барилдааны түрүүг авлаа шүү дээ.

-Төрийн тахилгат Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдсан. Наадмын дараа байсан болохоор цаг хугацааны хувьд таарсан байгаа. Үүнээс хойш намрын олон барилдаанд барилдлаа. Мэдээж та гадаадад болсон барилдааныг хэлж байх шиг байна.

-Тийм ээ. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард болсон барилдаанууд их анхаарал татаж байсан. Та хоёр түрүүтэй гадаадаас ирсэн шүү дээ?

-БНСУ-д болсон шырим барилдааны гадаад бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн. Би өнгөрсөн жил оролцож байсан. Энэ жил нээлттэй болж, гадаадын бөхчүүдийн барилдаанд цомын эзэн болсон. Ер нь их олон орноос бөхчүүд ирж барилдсан. Испани, Шинэ Зеланд, ОХУ, БНХАУ гээд орны бөхчүүд байсан. Солонгосын шырим бөхийн бэлтгэл гэж тусгайлан хийсэнгүй. Зохион байгуулагчид өөрсдөө урьсан болохоор оролцоод ирье гэж бодож явсан. Тэгээд түрүү бөхийн цомтой ирсэн. Солонгостоо бол их өндөр ач холбогдолтой тэмцээн юм билээ. Монголчууд олноор ирж бөхчүүдээ дэмжиж байсан.

-Энэ барилдааны дараа Өвөрмонголд барилдсан?

-БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймагт болдог “Алтан бүс”-ийн барилдаан нэр хүндтэй барилдааны нэг байдаг. Энэ жил тав дахь удаагаа боллоо. Өмнөх жилүүдэд манай бөхчүүд амжилттай барилдаж, түрүү бөхөөр тодорч байсан удаатай. Энэ удаагийн барилдаанд 20-иод бөхийн бүрэлдэхүүнтэй очсон. Манай бөхчүүдээс шөвгийн дөрөвт гурван бөх үлдсэн. Н.Жаргалбаяр заан, Д.Анар начин бид гурав Өвөрмонголын Чандмань аваргатай үлдсэн. Би Чандмань аваргатай үзүүр, түрүүнд үлдэж давснаар, “Алтан бүс”-ийн эзэн болсон.

-Та гадаадад болсон хоёр тэмцээнд дараалан түрүүлсэний дараа сүмо бөхийн холбооны ойд зориулсан барилдаанд түрүүлсэн. Энэхүү барилдааны дараа үзэгчидтэй удаан байсан гэж сонслоо.

-“Буянт-Ухаа”-д Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан барилдаан арванхоёрдугаар сарын 9-нд болсон. Энэ барилдаан сугалаагаар болсноороо онцлог байлаа. Бэлтгэл сайн байсан болохоор сайхан барилдааныг үзүүлсэн. Дөрвийн даваанд аймгийн арслан Б.Зоригтбаатарыг, тавын даваанд улсын арслан Э.Оюунболдыг, зургаагийн даваанд улсын начин Б.Чимэдванданг давж түрүүллээ. “Буянт-Ухаа” ордонд барилдаан болж, үзэгчид сэтгэл хангалуун байх шиг байсан. Барилдааны дараа бөхөд хайртай ард түмэнтэйгээ зургаа татуулаад нилээн удчихсан. Мэдээж бөхчүүдээ хайрладаг түмэн олноо бид хүндэтгэнэ. Энэ барилдааны дараа хүмүүстэй уулзаж, цаг орчим болсон санагдана. Бөхөө үзэх гээд ирсэн хэн ч гэсэн түрүү бөхтэй зургаа татуулчий гэж бодно шүү дээ. Хэрвээ би бөх барилдаагүй бол мөн л ингэж явах байсан байх. Ер нь аль болох жудагтай сайхан барилдаж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй явахыг их хичээдэг дээ.

-Бөхийн өргөөнд барилдаан болохгүй болсноос хойш заалны барилдааны тоо цөөрлөө. Таны хувьд бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ?

-Заалны барилдаан цөөн болж байгаа. Үндэсний бөхийн бэлтгэлээ Ховдын бөхчүүдийн хамт Урт цагааны зааланд хийж байна. Ц.Мягмарсүрэн заан, Ц.Лхагвасүрэн начин, Н.Батзаяа харцага тэргүүтэй хүмүүс ахлаад явж байгаа. Хүчний бэлтгэлийн хувьд “Хархорум” фитнесс клубт Б.Алтангэрэл багшийн удирдлага дор хийж байна. Долоо хоногийн ажлын таван өдөр бэлтгэл хийдэг.

-Таныг бөхөөр их хожуу барилдсан гэж байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа волейболын тамирчин байжээ. Энэ тухайгаа яривал.

-Би ХААИС-ийн дөрөвдүгээр курст сурч байхдаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэгэхээр их хожуу бөхтэй холбогдсон гэж хэлэх байх. Дунд сургуулийн сурагч байхдаа волейболын спортоор хичээллэдэг байсан. Манай Буянт сумын сургуульд волейболын Анхбаяр, Отгонбаяр гээд хоёр багш байсан. Манай ангид хоёр хүүхэд тоглодог байсан ч тэднийг дагаж тоглосоор байгаад сүүлдээ ангиараа волейбол тоглодог болсон. Манай сумын сурагчид аймаг, бүсийн тэмцээнд их сайн оролцдог. Би аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медальтай ирж байлаа. Ховд аймгаасаа нэг шалгараад өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод авсан шүү. Гэхдээ оюутан болоод волейбол бараг тоглоогүй. Би газар зохион байгуулалтын ангид суралцсан. Хичээл хийдэг хүүхэд байлаа. Тэгээд төгсөх курстээ л барилдах болсон доо.

-Таны гэр бүлийн хүнийг волейбол тоглодог гэж байсан?

-Гэр бүлийн маань хүнийг Н.Дэлгэртуяа гэдэг. Ховд аймгийн Манхан сумын харьяат. Бид хоёр арван жилдээ танилцсан юм. Сум сумаасаа волейболын тэмцээнд ирээд, явдаг байсан. Эхнэртэйгээ оюутан болоод үерхэж эхэлсэн дээ. Бид багаасаа спорттой холбоотой байсан болохоор бие биенээ сайн дэмждэг. Одоо бид нэг охинтой.

-Таны зуны амралт ногооны талбайд өнгөрдөг байсныг дууллаа. Ажилсаг хүүхэд байжээ. Хичээлийн хажуугаар волейбол тоглоно бас зуны цагт аав, ээждээ тусална?

-Би багаасаа л хар бор ажлыг хийж ирсэн. Ногооны ажил дөрөвдүгээр сараас эхлээд аравдугаар сард дуусна. Энэ хугацаанд гэр бүлээрээ ногооны талбайд өнжинө шүү дээ. Аав маань аграномич мэргэжилтэй. Тиймээс манайх гэдэг айл газар тариаланд хамгийн ойр байлаа. Одоо ч аав минь ногоогоо тарьдаг. Найзуудтайгаа ногооны ажлаа хийчээд барилдана. Ер нь тэр үе сайхан байжээ. Зуны амралтаар хүүхдүүд гэртээ амарч байхад би хөдөө ногооны талбайд өнжинө. Тэдэнд атаархах сэтгэл бас хааяа төрнө. Гэхдээ хүүхэд насанд хийж, сурсан зүйл одоо их хэрэг болдог. Магадгүй бөх болох үндэс суурь ч үүнээс эхлэлтэй болов уу. Хөвгүүд чинь ногооны талбайд их зүйл хийнэ шүү дээ. Хавар, намрын ажил ихтэй үе бас сайхан байсан. Бөөн дурсамж шүү дээ.

-Та хүүхэд байсан үеийнхээ дурсамжаас манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би өвөөгийн хүүхэд. Манай өвөөг Чирчинжав гэдэг. Өвөөгөө байнга дагаж явдаг хүүхэд байлаа. Нэг өдөр тал дээр хөл нүцгэн найзуудтайгаа тоглоод гүйж явсан чинь өвөө аймгийн төв орохоор мотоциклиэ уначихсан давхиж явав. Би өвөөг дагаж явна гэсээр байгаад хамт явсан юм. Тэгсэн аймгийн төвд хөл нүцгэн очоод их ичиж билээ. Өвөө гутал авч өгч миний санаа амарч байсан. Тэр үед би хараахан сургуульд ороогүй байсан юм. Хүүхэд байхдаа өвөөгийн л хүү байлаа. Энэ дурсамж минь надад их тод үлдсэн дээ. Бас ногооны талбай дээр найзуудтайгаа барилдаж явсан үе минь сайхан. Одоо ч багын найзуудтайгаа ярих зүйл их байдаг. Ер нь хүний хүүхэд нас гэдэг гэгээн мөрөөдлөөр дүүрэн сайхан үе шүү. Тэр үед хийж байсан зүйл одоо ч хэрэг болж байна. Тэгэхээр би ногооны талбайд ажиллаж, өөртөө багагүй хүч тэнхээ хуримтлуулж байж дээ.

Их сургуулиа төгсөх жилээ бөхөөр барилдаж эхэлсэн болохоор аавын минь надад зөвлөсөн зөвлөгөө өнөөдрийн энэ амжилтын минь эхлэл байсан. Тиймээс дурсамж гэхээр хамгийн түрүүн хүүхэд насны тэр сайхан дурсамжаа хуучлах дуртай.

-Сумын заан болсны дараа жилээ аймгийн цолонд хүрсэн гэдэг. Аав, ээжийнхээ ажилд нь тус болдог байсан хүү тэднийг баярлуулсан гэхээр сайхан байх. Энэ талаар ярилцаад яриагаа өндөрлөе.

-2011 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд түрүүлээд сумын заан болсон үе минь их тод үлдсэн. Дараа жил нь аймгийн заан болж, мөн ч их баярласан. Манай сумын бөхчүүдээс ойрын хэдэн жил аймгийн наадмын үзүүр, түрүүнд үлдээгүй байсан юм билээ. Намайг аймгийн наадамд тэгж сайн барилдана гэж аав, ээжээс эхлээд төсөөлөөгүй олон хүн байсан гэдэг. Ер нь энэ барилдааны дараа надад нутаг орноороо баярласан байдаг. Бас 2014 оны цагаан сарын барилдаанд анх үзүүрлэсэн маань мартагдашгүй барилдааны нэг байсан. Тухайн үед үзүүрлэнэ гэж бодож байгаагүй. Мэдээж төрийн наадмын улсын цолны барилдаанууд минь их сайхан санагддаг. Би улсын наадамд дөрвөн жил барилдаж, цолонд хүрсэн. Мэдээж барилдаан бүр хариуцлагатай шүү дээ. Өнөөдөр энэ сайхан цолонд хүрээд бас ард түмнийхээ итгэл хайрыг аваад явах минь их том аз завшаан юмаа. Мэдээж бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, түмэн олныхоо итгэлийг алдахгүй улам л өөрийгөө дайчилна даа. Энэ дашрамд, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Их Монгол” сан, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл компанийн хамт олондоо баярлаж байгаагаа хэлье. Мөн байнга, тусалж дэмждэг бүгдэд талархаж байна. Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе.

ОРГИХЫН ХАНГАЙ

  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн харцага цолтой,
  • 2012 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртсэн,
  • 2013 онд Бүх цэргийн наадамд тав дөвж шөвгөрөн “Нэмэх” чимэг хүртсэн,
  • 2013 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж, “Аймгийн арслан” цол хүртсэн,
  • 2017 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Өсөх” чимэг цол хүртсэн,
  • 2017 онд Улсын их баяр наадамд тухайн үед аймгийн арслан цолтой байсан улсын начин Б.Сериктэй тунан барилдаж, зургаа давж шөвгөрч, “Улсын харцага” цол хүртсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-12-31 133.82.250.241

Yu hiiheeree ene buhchuud ingeed bondoigood pad har bolood buun mahandaa barigdchihdag yum be? Joohon mah bagatai bulchin shurmestei baij boldgui yum uu?

Avatar

Болдоо 2018-12-31 139.5.216.190

Хангайг мэднэ сайн бөх сайн хүү. Амжилт аваргаа

Avatar

Зочин 2018-12-31 66.181.182.27

Баруун Алтайд төрсөн, төвийн Хангайн нэртэй хүү БҮХ МОНГОЛд алдарших болтугай

Avatar

Zochin 2018-12-31 59.153.114.50

Бага насандаа буянт голынхоо сав газарт тоглож наадаж өссөн яахын аргагүй ховдын унаган хүү Хангайдаа амжилт хүсье.Энэ жилийн улсын наадамд түрүүлж нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж яваарай.

Avatar

Uugii Uugii 2018-12-31 182.160.39.147

Avgaitaigaa taaramjguishdee dandaa l heruul hel am garch bdgiin. Manai orts l doo. Ene n neg egchmed busguid sn gj duuldsan nerii n ch medne. Buh gd hundleed orhii doo. Lav l odoo ene avgaidaa hairguim bnle bur ilt..amidralaa gj

Avatar

Zochin 2018-12-31 59.153.114.50

Чамд ямар хамаатай юм хүний амьдрал.балиар хүний мууд дуртай амьтан бэ .Дуугүй л уншина биз дээ.

Avatar

Зочин 2018-12-31 202.9.43.82

Тэнэг бөхчүүд хүртэл ард түмэн, ард түмний итгэл нтр гэж хуцах юм. Ном унш

Avatar

Зочин 2018-12-31 103.229.120.154

МӨНГӨНБААТАРЫГ АРД ТҮМЭН ШИНЭ ЦОЛ АВААСАЙ ГЭЖ МАШ ИХ ХҮСЧ БАЙСАН УЧИРААС Л БИ УНЧИХЛАА ГЭХ УХААНЫ ЮМ ЯРЬЧИХДАГ МОРЬ УУ ЭНЭ ЧИНЬ ХАРИН , НЭГ ХЭЛБЭРИЙН БИЕЭ ҮНЛЭЛТ ЮМ ДАА БАС .

Avatar

Зочин 2018-12-31 70.31.70.196

Өвөг дээдэс нь Говь-Алтай ,тэх тусмаа Дархан аварга Батсуурийн нутгийн хүн гэж бусдын ярьж баыхыг сонссон .Сайн бөх.Амжилт хүсэе

Avatar

Зочин 2018-12-31 70.31.70.196

Өвөг дээдэс нь Говь -Алтай аймгаас ,тэх тусмаа дархан аварга Батсуурийн нутгаас гаралтай гэж хүн ярихыг сонсож байсан юм байна. Ирээдүйтэй сайн бөх аж. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-12-31 150.129.140.213

Хангай аргагүй л сайн бөх хэдэн түрүү бий .Гэхдээ нэг саад бий тэр нь 2 жилийн өмнөх улсын баярын барилдаан……Гэхдээ өөрөөс нь шалтгаалаагүй л дээ .Батэрдэнэ аварга хэлэхдээ …..өгнөөс хойш 5 жил улсын наадамд нэг л болж өгдөггүй гэж хэлсэн.Гэхдээ ном сайн уншуул сайн хичээ дүү минь.

Avatar

Зочин 2018-12-31 197.249.8.200

Ene buhchuud neg ikh ard tumenii itgel, hair halamj, huch demjleg yrisan humuus, undesni buhiim sportoor hicjeellej huviin sonirhol hobby roo hooloo idej yvaa humuus, business, ajil hiij amidralaa zalguulj yvaa busad myanga myangan humuuste l adilhan, harin tiim baij hudal huurmag, heruul zodoon tenegleliig yanz bureer haruulna, olj bgaa orlogooso tavtar tuluh, niigmiin tusta uil hiij niigemd ulgerleh ntr bol estoi tui baihgu, odoo suuldee bair sav, umch hurungu bulaatsdaj ichihchgu heruul zodoo

Avatar

иргээ Сүхээ 2018-12-31 202.9.43.244

энэ их хэрүүл уруулыг яая нэг сайхан барилдаж яваа бөх залуу хүүхэд насаа дурсаад сайхан ярилцлага өгсөн байна юу нь болохгүй байна

Avatar

Jijig 2018-12-31 202.126.89.95

Hangai ahda amjilt hvsie

Avatar

Зочин 2018-12-31 66.181.161.48

Бахархам сайхан түүх намтар хүмүүжилтэй юм. Илүү их амжилт гаргаарай. Баяр хүргэе!

Avatar

Зочин 2018-12-31 202.21.116.171

өндөр цолонд хүрээрэй, амжилт

Avatar

Баянмөнх 2018-12-31 66.181.160.78

Дүүдээ амжилт хүсэе олны хэл ам холуур өнгөр дүүг бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай

Avatar

Зочин 2018-12-31 27.123.214.2

ХИЧЭЭГЭЭРЭЙ

Avatar

Зочин 2018-12-31 103.57.95.98

АРД ТҮМЭН ГЭЖ ТОМРУУЛЖ ЯРИХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ. МОНГОЛЧУУДЫН ТАЛААС ИЛҮҮ НЬ БӨХ ҮЗДЭГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ.

Avatar

Batbayar 2018-12-31 122.54.211.74

Хангай хүүдээ амжилт хүсье. Сайн барилдаж аварга болж ард түмнээ баярлуулж яваарай.

Avatar

Уншигч 2018-12-31 202.70.34.70

Тун сайхан ярилцлага болжээ. Хөдөлмөрөөр л хүн хүмүүждэг юм даа. Амжилт хүсье.Энэ жил ах нь заавал наадам үзэж "дээлний нь захыг чинь мушигна".

Avatar

Zochin 2018-12-31 103.26.195.230

Chi z**l dehuu ataarhuu g*** ve chamd yamarch hamaaguu tehuu yavj uh

Avatar

Zochin 2018-12-31 103.26.195.230

Uh

Avatar

Сайд 2018-12-31 202.126.89.252

Улс төрч шиг нэрээ итгэл,зүтгэл яриад ш*** юм.Допинг пацаан

Avatar

Bat 2018-12-31 49.0.130.134

Aav n Gobi Altai nh gesen baihaa Tuuniig l heleed heruul uduud baigaam shig bn

Avatar

Зочин 2018-12-31 202.126.89.7

ҮНДЭСНИЙ БӨХ РҮҮ, АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГАА МОНГОЛ ХҮҮ РҮҮ ДАЙРАХГҮЙ АМАА ИАТ МАЛУУДАА. ХАНГАЙ ХҮҮ МИНЬДАРУУ БАЙЖСМАШ ИХ ХӨДӨЛМӨРЛӨ

Avatar

Зочин 2018-12-31 103.229.123.11

Ард тумний итгэл ч гэх шиг солиорч егчээ, ард тумэн энэнд итгэхээр яана гэж, амьдрал сайжирчих юм уу, улс орон хегжчих юм уу, олон юм ярилгуй олсон долсоноосоо татвар энэ тэрээ телеед хун шиг яв

Avatar

Зочин 2018-12-31 66.181.161.69

Хаа газар л нэг иймэрхүү хүмүүс байх юм даа. Жишээ нь америкт Леброныг доош нь хийх хүмүүс ч байна, дээш нь өргөмжлөх хүмүүс ч байна, Кобиг магтах хүмүүс ч байна, муулах хүмүүс ч байна. Зүгээрээ Хангай сайнтай муутай сав дүүрдэг хорвоо. Амжилт хүсье.

Avatar

Hariult 2018-12-31 103.26.194.202

Yah gej balai balai yum yrj bdin hervvk hiih tm saihan bdag yum uu

Avatar

Зочин 2018-12-31 103.26.195.230

Хүүе мэдэхгүй хүнийхээ талаар ингэж ярихаар явж бузар амаа угааа

Avatar

Зочин 2018-12-31 202.179.30.194

eee araggyi saihan boh shuu…. odoo ch hangagui boh davsgui hool met shuu

Avatar

Зочин 2018-12-31 103.14.38.130

Хичээгээрэй. Нэр нь ч сайхан. Оргихын Хангай

Avatar

Зочин 2018-12-31 66.181.184.22

АЛТАНБҮСД ТҮРҮҮЛЭЭД АВСАН ШАГНАЛ 1.9 ТЭРБМААСАА ТАТВАР ТӨЛСӨН ҮҮ ?

Avatar

Юм унш 2018-12-31 49.0.130.130

1.9 тэрбум биш шүү дээ. 15000 юань. Хятадад угассаа сүүлийн хоёр тэгийг бутархай тоогоор бичдэг юм

Avatar

Дэмжигч 2018-12-31 66.181.160.138

Даруу байна гэдэг асар их ирээдүй бий гэсэн үг шүү

Avatar

Zochin 2018-12-31 66.181.185.214

Saihan barildlaa amjilt husie uneheer mundag zaluu shig sanagddag

Avatar

Зочин 2018-12-31 202.21.100.210

Оргихын Хангайг уугуул нутгын ард түмэн нь бас дэмжиж байдаг юм шүү. Амжилт хүсье, ГАА гээд явсан бол ингэж сайхан өсөөчүү үгүй чүү, АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2018-12-31 119.40.103.142

ГАА гэхээр яадаг юм? Хуцдаг халтар вэ.

Avatar

Зүчид 2018-12-31 119.40.103.142

ГАА гэхээр яадаг юм? Хуцдаг халтар вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж