Аж үйлдвэрийн сайд Дархан-Уул аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн сайд Дархан-Уул аймагт ажиллалаа

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр үдээс хойш Дархан-Уул аймагт ажиллаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Дархан нэхий”, “Дархан минж” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухайд төмөр хүдрийн дэлхийн зах зээл дэх үнэ буурсан, гол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох барилгын арматур борлуулалт буурсан зэргээс үүдээд нөхцөл байдлын хувьд хүндэвтэр байгааг салбарын сайддаа уламжилж байв.

Харин “Дархан нэхий” компанийн хувьд сайн мэдээтэй бөгөөд энэ жил 350 мянган ширхэг арьс шир боловсруулахаар төлөвлөснийхөө 200-г нь экспортод гаргах гэнэ. Тус үйлдвэр өнгөрсөн жил Чингис бондоос 14 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, үйлдвэрлэлээ өргөтгөсөн бөгөөд үүний үр дүнд арьс шир боловсруулах үйлдвэрлэлдээ дэвшил гарган, өнгөрсөн онд нийт 21 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн талаараа Аж үйлдвэрийн сайдад танилцуулж байлаа.

Аж үйлдвэрийн сайд маргааш Сэлэнгэ аймагт ажиллана.

Г.НЭРГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж