Нэгдүгээр сард 41 градус хүрч хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сард 41 градус хүрч хүйтэрнэ

-Нэгдүгээр сард олон жилийн дунджаас илүү хүйтэрч, зарим нутгаар их цас орно-

Нэгдүгээр сард 41 градус хүрч хүйтэрнэ

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг дулаан байх бол төв болон зүүн аймгийн зарим хэсгээр хүйтний эрч чангарна гэх мэдээлэл бий. Энэ талаар Цаг уур,орчны шинжилгээний газрын мэргэжилтэн А.Алийгаас тодрууллаа.


-Нэгдүгээр сард цаг агаарын төлөв ямар байх бол?

-Нэгдүгээр сард олон жилийн дунджаар 18-32 градус хүйтэн байдаг. Ирэх сард Завхан, Увс нутгийн хойд хэсгээр уг дунджаас илүү хүйтэрч, Говь-Алтай, Төв, Архангай, Дорнодын өмнөд тал, Хэнтий болон говийн нутгаар дулаан байна. Тодруулбал, сарын эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Цаашлаад хоёр, гуравдугаар арав хоногийн дундаас буюу нэгдүгээр сарын 20-ноос хойш эрс хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн хөндий, Орхон Сэлэнгийн сав, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 36-41 градус хүйтэн, өдөртөө 29-34 градус хүйтэн байна. Харин Алтайн өвөр говь болон  говийн бүс нутгийн өмнөд хэсэгт шөнөдөө 23-28 градус хүйтэн хонож, өдөртөө 14-17 градус хүйтэн байх юм. Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус хүйтэрнэ.

-Арванхоёрдугаар сард нийслэлд шөнөдөө 39 градус  хүрч эрс хүйтэрсэн. Ирэх сард энэ эрчээр хүйтрэх үү?

-Улаанбаатар хот, Буянт-Ухаа орчим нь Хэнтийн уулархаг нутагт ордог. Одоо ч бас шөнөдөө 38 градусын хүйтэн хонож байна. Нэгдүгээр сарын дундуур шөнөдөө 36-41 градус хүрч хүйтэрнэ.

-Хур тунадас хэр их орох төлөвтэй байна вэ?

-Нэгдүгээр сарын дундуур зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Салхи 12-14 м/cекунд хүрч ширүүснэ.  Хур тундасны хувьд олон жилийн дунджаар Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 0.3-1.5 мм-ийн зузаан ордог. Бусад нутгаар 1.5-3.4 мм-ийн хур тунадас ордог. Ирэх сард Баян-Өлгийн баруун хэсэг, Хөвсгөлийн баруун хэсэг, Ховдын өмнөд тал, Баянхонгор, Өвөрхангайн хойд тал, Сэлэнгийн эх нутгаар уг дунджаас ахиу орно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж