МЭДЭГДЭЛ: ШӨХТГ-ыг ташаа мэдээлэл тараасан гэв

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

МЭДЭГДЭЛ: ШӨХТГ-ыг ташаа мэдээлэл тараасан гэв

МЭДЭГДЭЛ: ШӨХТГ-ыг ташаа мэдээлэл тараасан гэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “АИ-92 бензин стандарт хангахгүй байсан нь тогтоогдож, импортлогч 9 ААН-ийг 9 сая төгрөгөөр торгосон” тухай хэрэглэгчдэд худал, ташаа, мэргэжлийн бус мэдээлэл тараасанд харамсаж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх журам зөрчиж, хаана ч байхгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй, буруу аргачлалаар ямар нөхцөлд, хэр хугацаанд хадгалсан, хэзээ аль компаниас авсан гарал үүсэл нь тодорхойгүй шатахууны дээжид хийсэн хөндлөнгийн шинжээч гэх мэргэжлийн бус хүний шинжилгээний дүгнэлтийг үндэслэн хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй шатахуун импортлогч компаниуд руу дайрч, компаниудын нэр хүндэд халдсан, хариуцлагагүй мэдэгдэл гаргасан байна.

Манай улс нь дотоодын шатахууны хэрэглээгээ 100 хувь импортын шатахуунаар хангадаг ба импортын шатахууныг үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарын паспорт болон Гаалийн төв лабораторийн импортын шинжилгээний дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлж, худалдан борлуулдаг.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шатахуун импортлогч компаниудын үйл ажиллагаа, шатахууны чанар, хэмжээ, стандарт шаардлагад ээлжит болон ээлжит бус хяналт шалгалтыг тогтмол явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулагдаж байгаа автобензин, дизелийн түлшинд стандарт зөрчсөн ямар нэгэн албан ёсны дүгнэлт, зөрчил гараагүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Иймд ШӨХТГазар зүй бус, ташаа мэдээллээр ард түмнийг төөрөгдөлд оруулан хувийн хэвшилд дарамт, шахалт үзүүлэхээ зогсоож, шударга өрсөлдөөн, чөлөөт зах зээлийг дэмжин эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, чиг үүргийнхээ дагуу мэргэжлийн түвшинд ажиллахыг хүсье.

МОНГОЛЫН НЕФТЬ, ХИЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

МОНГОЛЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж