Ясны хувьсгалч Францчууд долоо дахь долоо хоногтоо жагслаа

Хуучирсан мэдээ: 2018.12.30-нд нийтлэгдсэн

Ясны хувьсгалч Францчууд долоо дахь долоо хоногтоо жагслаа

Францын удирдлагууд нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаан хийсээр байгаа юм.

Ясны хувьсгалч Францчууд долоо дахь долоо хоногтоо жагслаа

Шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн арваннэгдүгээр сарын 17-ны Бямба гаригт анх жагсаж эхэлсэн “шар хантаазтнуудын бослого” өчигдөр /2018.12.29/долоо дахь долоо хоногтоо үргэлжиллээ. Өмнөх Бямба гаригуудыг бодвол оролцох хүний тоо буурсан ч ийнхүү олон удаа шантралгүй жагсаж байгаа нь үнэхээр сайшаалтай гэж олон улсын ажиглагчид дүгнэжээ. Францын удирдлагууд нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаан хийсээр байгаа юм.

Энэ удаагийн жагсаалд нийслэл Парис хотноо 800 орчим хүн жагссан бол улс орон даяар нийт 12 мянга орчим  хүн оролцсон байна. Хамгийн эхний Бямба гаригт 300 мянган хүн оролцож байсан юм. Өчигдрийн жагсаалын үеэр 57 хүн баривчлагдаж, 33 нь түр саатуулагдсан ба өмнөх өдрүүдийн жагсаалуудыг бодвол харьцангуй тайван болж өнгөрчээ. Эхэндээ шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн шар хантаазтнуудын жагсаал улс орны удирдагчдын бодлогыг эсэргүүцсэн өргөн цар хүрээтэй жагсаал болон хувирч, сүүлдээ эмх замбараагүй байдал газар авч жагсагчид нийтийн өмч хөрөнгийг гэмтээн сүйтгэж хурц хэлбэрт шилжсэн бөгөөд хүчнийхэн тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглан жагсаалыг тарааж байсан.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж