Монгол хүний төлөө намыг бүртгэхээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Монгол хүний төлөө намыг бүртгэхээс татгалзжээ

Улсын Дээд шүүх өнөөдөр Монгол хүний төлөө нам /МХТН/-ыг бүртгэх асуудлыг хэлэлцээд, бүртгэж авахаас татгалзжээ.

Чухам ямар үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тус намыг үүсгэн байгуулагчдад ирэх даваа гаригт татгалзсан үндэслэлээ албан бичгээр өгнө гэж тайлбарлажээ.

Монгол хүний төлөө нам /МХТН/-ыг байгуулж буй залуусын ард УИХ-ын  гишүүн  С.Ганбаатарыг байгаа гэх мэдээллийг зарим хэвлэл онцлоод байгаа билээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж