Египетийн нийслэл Каир хотын өмнөд хэсэгт оршдог жуулчдын хамгийн их цуглардаг газар буюу пирамидын ойролцоо Баасан гаригт /2018.12.28/ террорист халдлага гарч, жуулчны автобусанд бөмбөг дэлбэрэн 11 хүн гэмтэж бэртэн, дөрвөн хүн амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэхүү хэргээс үүдэн Египетийн цагдаа нар яаралтай ажиллагаа явуулж хэт даврагч 40 этгээдийг илрүүлэн устгажээ.
Хэт даврагчид жуулчдын ихээр цуглардаг пирамидын ойролцоо болон, сүм гэх мэт бусад газруудад халдлага үйлдэх төлөвлөгөөтэй байсан тухай цагдаа нар олж мэдсэн байна. Тэдний 30-ийг нь Египетийн гурав дахь том хот Гизагаас илрүүлсэн бол үлдсэн 10-ийг нь Хойд Синай мужийн нийслэл Эл-Ариш хотоос олж илрүүлжээ. Мөн террористуудын байрлаж байсан газраас их хэмжээний тэсрэх бөмбөг, зэр зэвсэг олж хураан авсан байна.
Эх сурвалж: BBC