KOICA-ын хөрөнгө оруулалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Хансон их сургууль МУИС-ийн ОУХНУС-ийн Төрийн удирдлагын хөтөлбөрийг чадавхижуулах, хөгжүүлэх төслийг 2016 оны гуравдугаар сараас 2018 оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлсэн билээ.
Энэхүү төслийн хүрээнд МУИС-ийн V байрны 303 тоотод “Cyber education center”-ийг байгуулан нийт 278 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Төслийн зохицуулагч Проф. Др. О.Мөнхбат, ОУХНУС-ийн захирал Проф. Др. С.Баттулга, төслийн багийн ахлагчаар ажилласан ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа нар МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Проф. Др. Ч.Ундрам, Санхүү төлөвлөлтийн газрын дарга Б.Энхцэцэг нарт хүлээлгэн өглөө.
МУИС-ийн Эрдэнэт салбар сургуульд тус төслийн хүрээнд нийт 50 орчим сая төгрөгийн санхүүжилтээр “Цахим боловсролын төв”-ийг ашиглалтад оруулсан. Тоног төхөөрөмж хүлээлцэх үеэр Эрдэнэтийн салбар сургуультай цахимаар шууд холбогдон тус Цахим боловсролын төвийн ашиглалтын талаар цаашид хамтран хэрэгжүүлж болох үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Эх сурвалж: МУИС
Холбоотой мэдээ